ШҮҮХ: С.БОЛОРМАА АГСАН АМИА АЛДСАН ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ, ШҮҮГДЭГЧ НАРЫГ ЦАГААТГАЛАА

2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.


Тус хэргийн шүүх хурал өчигдөр буюу /2021.11.19/ болсон юм. Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүх бүрэлдхүүний эцсийн шийдвэрээр С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Улмаас шүүгдэгч Э.Мэндсайхан, В.Рэнцэндорж, Б.Лхагвадорж нарыг  цагаатгасан байна. Мөн амь хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн хохирлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүхийн шийдвэрийн дараа амь Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгджээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.