НЭГҮҮН МЭДЭЭ
ХИЙМЭЛ ХУМС ИЛЭРСЭН Ч ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ “ЖИН ТУУЛ ХХК” ИРГЭДЭД ӨНДӨР ЦАЛИН АМЛАЖ АЖИЛЛУУЛДАГ Ч ӨГЧ БАЙСАН УДААГҮЙ ЮУ ...

Үндэсний үйлдвэрлэгч хэмээн бид дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг ч үндэсний гэх нэршлээрээ түрий барьж иргэдэд их хэмжээний буюу гурав хүртэлх сая төгрөгний цалин амлаж ажилд авдаг боловч хэлсэн цалингаа олгож байсан удаагүй гэх гомдол мэддээллийг эх сурвалж хүргүүлж Жин туул ххк-иас бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Эх сурвалжийн гомдол мэдээллээр Жин туул ххк нь 3н сая төгрөгийн цалинтай хэмээн хэт уртасгасан цагаар ажиллуулдаг ч нэг ч удаа тэр хэмжээний цалин олгож байгаагүй гэх мэдээллийг хүргүүлж гомдоллосон байдаг.Иргэдийн хөдөлмөрлөсөн хөлсийг зохих ёсоор нь үнэлдэггүй хэт уртасгасан цагаар ажиллуулдаг гэх мэдээллээс гадна хэд хэдэн эх сурвалжийн гомдоллож байгаагаар тус байгууллага нь иргэдэд цалин амлаж ажилд авдаг ч эргээд төд удалгүй үндэслэлгүйгээр ажлаас нь халахдаа цалин хөлс олгодоггүй гэх мэдээлэл ч бий.Энэ нь үндэсний үйлдвэрлэл хэмээн итгэж дэмжсэн иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж байж болзошгүй асуудал учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зорьсон байдаг. Жин туул компанийн зүгээс ийм тайлбар өгч байгаа ч иргэний гомдол мэдээлэл эцсээ хүртэл үгүйсгэсээр байлаа. Мөн тус албан тушаалтны тайлбар мэдээлэлд тэд ажилд зар тавьж авдаггүй танил талаараа дамжуулан ажилтан алба хаагчдаа авч ажиллуулдаг гэв. Үүний зэрэгцээ иргэний гомдолд дурьдагдсан гурван сая төгрөгийг амлаж ажилд авдаггүйг хэлж ажлын цагийг уртасгадаггүй ажилтан өөрөө дур зоргоороо тэгж олон цагаар ажилладаг талаар хэлж байв.Тухайн байгууллагын ард эрх бүхий албан тушаалтан байдаг гэх мэдээлэл ч байсаар ирсэн. Учир нь Жин туулын бүтээгдэхүүнээс гялгар уут гарлаа Жин туулын бүтээгдэхүүнээс хиймэл хумс илэрлээ гэх гомдол хэд хэдэн удаа гарч байсан ч төд удалгүй замхарсаар өдий хүрсэн. Харин асуудлын үнэн худлыг тогтоох ажиллагаа үнэн байгаад иргэд хохирсон бол хариуцлагын асуудал хаа хаанаа яригдах ёстой.

“НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” БАТЛАГДВАЛ БИД МЭДЭЭЛЭХИЙН ТУЛД ХОЛБОГДОХ ЭТГЭЭДЭЭС ЗӨВШӨӨРӨЛ ХҮСНЭ , ЭС БӨГӨӨС ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ?

УИХ-ын Намрын чуулганаар “Нийтийн мэдээллийн тухай” хуулийг батлах гэж байгаа бол хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулж, олон нийтэд танилцуулах ажлыг хийж эхлэсэн.Тус хуулийн зорилго нь нь ”иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино” гэж төсөлд тусгасан байдаг бол Үндсэн хуулийн 16.17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй …” гэж заасан байдаг. Энэ нь МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХҮН “ТӨРИЙН НУУЦАД ҮЛ ХАМААРАХ МЭДЭЭЛЭЛ”-ИЙГ ХАЙХ, ОЛОХ ЭРХТЭЙ. Гэтэл “Нийтийн мэдээллийн тухай” хууль батлагдсанаар иргэдийн мэдэх эрх хязгаарлагдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь тус хуулийн төслийн 7.1 -д “Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна” гэж заажээ. Энэ нь төрийн нууцад үл хамаарах, сайд дарга нарын нэр хүнд хөндөгдөж мэдэх мэдээллийг хязгаарлалтай мэдээлэл гэдэгт хамааруулж хамгаалж “мэдээлэлд нэр холбогдох этгээдээс зөвшөөрөл авч нийтлэх , үзэл бодлоо илэрхийлэх эс бөгөөс хууль зөрчсөн тул ял үүрч болзошгүй болохоор харагдаж байна. Хязгаарлалттай мэдээлэл” гэдэгт дараах мэдээлэл хамаарна гэж тусгажээ. Үүнд; 9.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл; 9.2.2.төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл; 9.2.3.нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй мэдээлэл; 9.2.4.хууль, эсхүл гэрээнд зааснаар задруулах нь бизнесийн нууцыг зөрчиж болзошгүй мэдээлэл; 9.2.5.хүн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхээр баталгаажсан мэдээлэл; 9.2.6.хуульд заасан бусад. Дээрх заалтуудаас 9.2.3 -д оруулсан заалт анхаарал татаж байгаа юм. Учир нь соёлын өв гэдэг бол өргөн ойлголт, тухайлбал соёлын өвийн хууль бус наймаа, түүх дурсгал гэх зэрэг олон асуудал хамаарч өргөн утга илэрхийлнэ. Учир нь хуулийн төслийн 9.3 -д “… хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэж тусгажээ. Мөн хуулийн төслийн 9.6 -д “Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа дараах нөхцөлийг танилцуулна гэж хүртэл тусгасан байна. Үүнд: 9.6.1.мэдээлэл авах зорилго; 9.6.2.мэдээлэл авагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас; 9.6.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас; 9.6.4.авах мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авах хэлбэр; 9.6.5.мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа; 9.6.6.мэдээллийг ил болгох эсэх; 9.6.7.мэдээллийг бусдад дамжуулах эсэх; 9.6.8.зөвшөөрлөө цуцлах нөхцөл зэргээр тусгажээ.

ЗАСГИЙН ГАЗАР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ӨӨРӨӨ Ч ЗӨРЧИЖ ҮЛ БОЛНО.ГЭТЭЛ ...

Цар тахлын нөхцөл байдал, халдварын тархалтын улмаас Улсын онцгой комисс, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор урлаг соёлын арга хэмжээ, тоглолт болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ, хурим найр, баяр ёслолыг бүхэлд нь хорьсон. Гэтэл Засгийн газар, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас хамтран 100 гаруй хувийн хэвшлийг оролцуулсан “Цахим үндэстэн” арга хэмжээг энэ сарын 17-19-ны өдрийн хооронд зохион байгуулах гэж байна.Тус арга хэмжээ нь Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр өдөр зохион байгуулагдах бөгөөд 100 гаруй аж, ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, худалдаална. Цар тахлын хүнд цаг үед энэ мэт олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж эхэллээ.Учир нь Засгийн газар өөрийн гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулж халдвар тархах эрсдлийг нэмэгдүүлэх гэж байнахэмээх болгоомжлол олон нийтийн дунд байгаа.Гэтэл тус арга хэмжээнд зориулан талбайг тохижуулж тайзыг бэлдэж зэхжээ.

ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТОМИЛГОО АЛБАЖИЖ , Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР АН-ААР ХҮЧ НЭМЭВ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдох талаарх мэдээлэл олны анхааралд орсон. Үнэн болохыг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа баталж, олон нийтэд мэдэгдсэн. Ингээд МУ-ын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны зөвлөхөөр ажиллахыг урьжээ.Харин ерөнхийлөгч асан шийдвэрээ хэлээгүй судлаж үзэхээ илэрхийлээд байгаа.“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо” -нь Ерөнхий сайдын ахалж байгаа таван үндэсний хорооны нэг бөгөөд иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулан ажиллах юм байна. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр экс ерөнхийлөгчийн томилгоо албажиж Х.Баттулга ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна .Ерөнхий сайдын энэ нүүдлийг парламентад сууж буй Ан-ын гишүүдээр засгийн газартаа хүч нэмж буй үйлдэл хэмээн харж буй гаргалгаа хамгийн оновчтой байж болзошгүй.

Н.УРТНАСАН САЙД 592 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖ “УРТ ГАРТ САЙД”-ААР НЭРЛЭГДЭВ ҮҮ

Үндэсний аудитын газраас БОАЖЯ-ны 2020 оны санхүүгийн тайланд аудит хийхэд зөвхөн сайд Н.Уртнасан 592 гаруй сая, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хэмжээнд нийт 15 тэрбум 509 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрчээ. БОАЖЯ-ны эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Агаарын бохирдлыг бууруулах ажлын алба 17.2 сая төгрөгөөр автомашин худалдан авсан боловч жолооч нь зам тээврийн осол гаргаж, “ашиглах боломжгүй” болгосон ч буцаан төлүүлээгүй. Говь-Алтай аймгийн Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Дорнод аймгийн УСУОШТ-ийн санхүүгийн тайланг баталгаажуулаагүй. Хөрөнгө оруулалтын гэрээний барьцааны үлдэгдэл 214 сая төгрөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ. ҮАГ-ын аудитын тайланд БОАЖ-ын сайд нийт 592.5 сая төгрөгийн алдаа зөрчил гаргасанд 295.6 сая төгрөгийн гурван албан шаардлага, 296.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх гурван зөвлөмж хүргүүлээд байна. Үүнтэй зэрэгцэн Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна, тэр дундаа БОАЖ-ын сайд Н.Уртнасанг Засгийн газрын хуралдаанаар солино гэх мэдээлэл ч бий юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг шүдний өвчин болсон сайд нараасаа салах уу?

Тун удахгүй огцрох асуудал нь яригдах сайд нарын нэрс тодорлоо. Тухайлбал: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМ-ийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, УУХҮ-ийн сайд Г.Ёндон нарыг огцруулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг авч үлдэхээр шийдсэн бололтой. Учир нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн муу ажилласан сайд нараар дээрх нэр бүхий эрхмүүд тодорч намынхаа нөхөд болон иргэдээс хамгийн “МУУ ажилласан” гэх шүүмжлэлийг сонсоод байгаа юм. Тиймээс МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд ийнхүү сайд нараасаа салж дараагийн сайд нарын маргааныг эхлүүлэх бололтой.

ГХ-НЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН КОМПАНИ 592 САЯАР БУЮУ 10 ДАХИН ӨНДӨР ХИЙСЭН ВАУЧЕРЫН АСУУДАЛ ЗАМХАРАВ !

Засгийн газраас өмнө зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй 228 мянган ахмадын 695 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин энэ хүрээнд зээлгүй байсан ахмадуудыг орхигдуулахгүйн тулд нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг тараасан байдаг. Нэг ёсондоо 238 мянган ахмадуудад нэг бүрчлэн ваучер тараасан. Гэвч тухайн ваучерийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компанийг сонгон 10 дахин өндөр үнээр тухайн ажлыг хийлгэсэн. Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 592 сая төгрөгийг “Эрдэнэс Монгол” ХХК-наас авч ваучер хэвлэх ажлыг тухайн үед хийсэн юм. Гэхдээ хамгийн ноцтой нь өнөөгийн ханш нь 30-60 сая төгрөг л болох ажлыг ийнхүү сайдын компани 10 дахин илүү үнээр буюу 592 сая төгрөгөөр хийсэн ноцтой үйлдэл илчлэгдсэн ч бас л хав дарагдаад байна. . Ямар учраас 60 сая бус 10 дахин өндөр үнэтэйг сонгосныг гайхсан зарим хэвлэлийн компаниуд АТГ-т хандсан ч, тоож тухайн хэргийг хэрэгсээгүй. Дэд сайд байхдаач асуудал дагуулж явсан Б.Батцэцэг ийнхүү монголын нүүрийг тахлах гадаад харилцааны сайд болоод ч засраагүй төдийгүй ваучер хэвлэх хагас тэрбум гаруй төгрөгийг зуслаад сууж байхад шалгадаг газрууд нь чимээгүй байгаа нь даан ч харамсалтай.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЧИНБҮРЭН ЯПОН-МОНГОЛЫН СУРГАЛТЫН ЭМНЭЛЭГИЙН ЗАХИРАЛ ХИЙНЭ ГЭВ ҮҮ !

Улсын их хурлын гишүүн Ж.Чинбүрэний асуудлууд ар араасаа хөвөрсөөр л. ХСҮТ-д Медпортал хувийн эмнэлэг байгуулж, өндөр ашиг олдог гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл үүгээрч зогсохгүй хууль тогтоох дээд байгууллага буюу их хурлын гишүүн маань Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал болох сурагтай. ХСҮТ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад албан тушаалаа өгч, УИХ-д өрсөлдөн ялалт байгуулсан гишүүн Ж.Чинбүрэнийг “Уран гартай эмч” гэгдээр нь ард түмэнд хүндэлдэг. Гэвч хөшигний ард ХСҮТ-ийг их хэмжээний өрд унагасан, өмнөх эхнэрээ Эрүүл яаманд оруулахаар сайд нарыг “шантаажилдаг”, ахуйн шунал ихтэй зэрэг муу нэр хөшигний ард түүнийг салдаггүй дагадаг байсан. Тэр нь ч үнэний ортой гэдэг нь сүүлийн үед ихээхэн ажиглагдаж эхэллээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь 2019 оны 12.30 буюу оны сүүлчийн ажлын өдөр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр өөрийн найз Н.Эрдэнэхүүг ХСҮТ-ийн захирлаар томилсон байдаг. Үүгээрч зогсохгүй Ж.Чинбүрэн, Н.Эрдэнэхүү хоёр нийлж эмнэлэг дотор эмнэлэг байгуулж түүгээр ихээхэн хэмжээний ашиг олдог гэх яриач гараад байгаа юм. Үүгээрч зогсохгүй Медпортал эмнэлэгт хавдар судлалтай адил компютер томографи байдаг бөгөөд түүнийгээ шинэ технологи нэвтэрсэн гэж хэлж байгаарай хэмээн ажилчиддаа захидаг байна. Ингэснээр тухайн Медпортал гэдэг эмнэлэг нь өдрийн орлогоороо улсдаа толгой цохиж байгаа гэнэ. Ийнхүү уран гартай эмч маань улс төрийн тогоонд оров уу? үгүй юу? тар нь танигдаж эхлээд байна. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс болж өнөөдрийн байдлаар ХСҮТ дампууралд ороод байна. Ингээд түүний паян бас дууссангүй. Хууль батлах дээд байгууллага буюу их хурлын гишүүн маань Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал болсон сурагтай. МЭдээж хэрэг үндсэн хуулинд зөвшөөрсөн заалт болон хориглосон заалт байдаггүйг ийнхүү овжингоор ашиглаж гишүүнээч хийнэ эмнэлгээс удирдана хэмээн шийдсэн бололтой. Их гишүүний давхар дээл олонтойл яригдсан. Гэвч ийнхүү үндсэн хуулийг гуувиулан аль аль сэтрээ хоёуланг нь зүүхийг тэрээр хүссэн бололтой. Улсын эмнэлэгт хувийн эмнэлгээ нээж, Засгийн газрын ордноос үүрэг чиглэл өгч, мөнгө угаагаад зогсохгүй эрхэм төрийн түшээд одоо эмнэлгийн захирал гэдэг сэтэр зүүж бас л ихээхэн хэмжээний цалин хөлс авж эхлэх сурагтай. Ард түмэн итгэл хүлээлгэн 76 гишүүний нэг болгосон ч тэрээр ордон дотроос ХСҮТ-ийг заяаг үзүүлээгүй төдийгүй одоо бүүр Япончуудын 100 хувь буцалтгүй тусламжаар баригдсан эмнэлэгийг давхар цөлмөг төлөвлөгөө боловсруулсан бололтой. төрийн түшээ улсын эмнэлэгт эмнэлэг байгуулна. Тэрээр Одоо бүүр улс их хурлын гишүүн, Япон-Монголын Сургалтын Эмнэлэгийн захирал гэдэг давхар гуншинг зүүх бололтой.

Э.Цэндбаатар : Энэ хоёр “П” намайг зодчихлоо

Монголын боксын холбооны бага хурал хоёр хоногийн өмнө болж хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тус хурлын дараа зарим нөхөд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "New work" ресторанд цугласан бөгөөд энэ үеэр маргаан дэгдэж, боксчин Э.Цэндбаатар холбооныхоо тамирчдад зодуулжээ. Энэ тухайгаа өөрөө цагдаагийн байгууллагад "Би бусдад зодуулчихлаа" хэмээн дуудлага өгсөн байна. Түүнийг боскчин И, М нар зодсон гэх мэдээлэл байна. Гэвч энэ талаараа боксчин Э.Цэндбаатар үгүйсгэсэн ч эх сурвалжуудын мэдээллээр тэрээр өөрөө дуудлага өгсөн байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ХРИСТИЙН СҮМИЙГ олноор нь барихад ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ байгаа гэв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүний хийж буй үйлдэлтэй холбоотой иргэдийн гомдол мэдээлэл гарах болжээ. Тодруулбал : УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сонгогдсоноосоо хойш Завхан аймагт дорвитой ажил хийгээгүй мөртлөө хэд хэдэн христийн сүмүүдийг шинээр барихад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн нутгийн ард иргэд нь гомдолтой байгаа гэнэ. Учир нь Хутагт, хувилгааны нутаг гэдгээрээ алдаршсан Завхан аймгийн ариун тагшин гэгдэх газруудад томоохон Христийн сүмүүд богино хугацаанд сүндэрлэсэн боссон байна. Мөнгө, бараа тусламжийн хувьд бол Христийн шашин хэр их өгч байна, цаагуураа тэр хэмжээгээрээ авч байдаг. Авахгүйгээр гэнэт мөнгө ургаад гараад ирнэ гэж ерөөсөө байхгүй юм. Энэ утгаараа христийн шашин бусдаас авдаггүй биш харин ч маш их хэмжээгээр авдаг гэсэн үг. Жишээлбэл : Европт гэр бүл болоход заавал гэрлэлтээ Христийн сүмд баталгаажуулдаг. Христийн сүмд гэрлэсэн учраас гэрлэснээсээ хойш насан туршдаа цалингийнхаа 10-15%-н татвар төлдөг. Тэгээд нэг биш хэдэн сая хүн татвар ийм маягаар төлдгийг бодоод үзэхэд ямар их санхүүжилттэй болох нь харагдаж байна. Завхан нутгийн иргэдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Христийн соёл номлолыг завхан аймагт түгээн дэлгэрүүлэх үүрэг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Үүнийг гэрчлэх хэд хэдэн баримт, үйлчлүүд байгаа хэмээн нутгийн ард, иргэдээс хэлсэн байна. Одоогоор эхнээсээ ашиглалтанд орсон Христийн сүмүүд нь завхан аймгийн ард иргэд рүү ухуулга, нөлөөллийн ажлаа хийгээд эхэлсэн гэнэ. УИХ-ын эрхэм гишүүн өөрийн амалсан үндсэн ажлаа хийлгүй шашин номын түгээн дэлгэрүүлэх ажил руу гол анхаарлаа хандуулан хөхүүлэн дэмжиж байгаад нутгийн ард иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа сурагтай.