Н.УРТНАСАН САЙД 592 САЯ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ГАРГАЖ “УРТ ГАРТ САЙД”-ААР НЭРЛЭГДЭВ ҮҮ

Үндэсний аудитын газраас БОАЖЯ-ны 2020 оны санхүүгийн тайланд аудит хийхэд зөвхөн сайд Н.Уртнасан 592 гаруй сая, сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагын хэмжээнд нийт 15 тэрбум 509 сая төгрөгийн зөрчил дутагдал илэрчээ.

БОАЖЯ-ны эрхлэх асуудлын хүрээний байгууллага болох Агаарын бохирдлыг бууруулах ажлын алба 17.2 сая төгрөгөөр автомашин худалдан авсан боловч жолооч нь зам тээврийн осол гаргаж, “ашиглах боломжгүй” болгосон ч буцаан төлүүлээгүй.

Говь-Алтай аймгийн Монгол элсний байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Дорнод аймгийн УСУОШТ-ийн санхүүгийн тайланг баталгаажуулаагүй. 

Хөрөнгө оруулалтын гэрээний барьцааны үлдэгдэл 214 сая төгрөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд илэрчээ.

ҮАГ-ын аудитын тайланд БОАЖ-ын сайд нийт 592.5 сая төгрөгийн алдаа зөрчил гаргасанд 295.6 сая төгрөгийн гурван албан шаардлага, 296.9 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх гурван зөвлөмж хүргүүлээд байна. Үүнтэй зэрэгцэн Монгол улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулна, тэр дундаа БОАЖ-ын сайд Н.Уртнасанг Засгийн газрын хуралдаанаар солино гэх мэдээлэл ч бий юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.