Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг шүдний өвчин болсон сайд нараасаа салах уу?

Тун удахгүй огцрох асуудал нь яригдах сайд нарын нэрс тодорлоо. Тухайлбал: Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, ЭМ-ийн сайд С.Энхболд, Соёлын сайд Ч.Номин, УУХҮ-ийн сайд Г.Ёндон  нарыг  огцруулж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг авч үлдэхээр шийдсэн бололтой. 


Учир нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хамгийн муу ажилласан сайд нараар дээрх нэр бүхий эрхмүүд тодорч намынхаа нөхөд болон иргэдээс хамгийн “МУУ ажилласан” гэх шүүмжлэлийг сонсоод байгаа юм. Тиймээс МАН-ынхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд ийнхүү сайд нараасаа салж дараагийн сайд нарын маргааныг эхлүүлэх бололтой. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.