ХИЙМЭЛ ХУМС ИЛЭРСЭН Ч ХАРИУЦЛАГЫН АСУУДАЛ ЯРИГДААГҮЙ “ЖИН ТУУЛ ХХК” ИРГЭДЭД ӨНДӨР ЦАЛИН АМЛАЖ АЖИЛЛУУЛДАГ Ч ӨГЧ БАЙСАН УДААГҮЙ ЮУ ...

Үндэсний үйлдвэрлэгч хэмээн бид дотоодын үйлдвэрлэлээ дэмждэг ч үндэсний гэх нэршлээрээ түрий барьж иргэдэд их хэмжээний буюу гурав хүртэлх сая төгрөгний цалин амлаж ажилд авдаг боловч хэлсэн цалингаа олгож байсан удаагүй гэх гомдол мэддээллийг эх сурвалж хүргүүлж , Жин туул ххк-иас бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

Эх сурвалжийн гомдол мэдээллээр Жин туул ххк нь 3н сая төгрөгийн цалинтай хэмээн хэт уртасгасан цагаар ажиллуулдаг ч нэг ч удаа тэр хэмжээний цалин олгож байгаагүй гэх мэдээллийг хүргүүлж , гомдоллосон байдаг.Иргэдийн хөдөлмөрлөсөн хөлсийг зохих ёсоор нь үнэлдэггүй , хэт уртасгасан цагаар ажиллуулдаг гэх мэдээллээс гадна хэд хэдэн эх сурвалжийн гомдоллож байгаагаар тус байгууллага нь иргэдэд цалин амлаж ажилд авдаг ч эргээд төд удалгүй үндэслэлгүйгээр ажлаас нь халахдаа цалин хөлс олгодоггүй гэх мэдээлэл ч бий.Энэ нь үндэсний үйлдвэрлэл хэмээн итгэж дэмжсэн иргэдийн хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж байж болзошгүй асуудал учраас бид дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зорьсон байдаг.

Жин туул компанийн зүгээс ийм тайлбар өгч байгаа ч иргэний гомдол мэдээлэл эцсээ хүртэл үгүйсгэсээр байлаа. Мөн тус албан тушаалтны тайлбар мэдээлэлд тэд ажилд зар тавьж авдаггүй танил талаараа дамжуулан ажилтан алба хаагчдаа авч ажиллуулдаг гэв. Үүний зэрэгцээ иргэний гомдолд дурьдагдсан гурван сая төгрөгийг амлаж ажилд авдаггүйг хэлж , ажлын цагийг уртасгадаггүй ажилтан өөрөө дур зоргоороо тэгж олон цагаар ажилладаг талаар хэлж байв.Тухайн байгууллагын ард эрх бүхий албан тушаалтан байдаг гэх мэдээлэл ч байсаар ирсэн. Учир нь Жин туулын бүтээгдэхүүнээс гялгар уут гарлаа , Жин туулын бүтээгдэхүүнээс хиймэл хумс илэрлээ гэх гомдол хэд хэдэн удаа гарч байсан ч төд удалгүй замхарсаар өдий хүрсэн. Харин асуудлын үнэн худлыг тогтоох ажиллагаа , үнэн байгаад иргэд хохирсон бол хариуцлагын асуудал хаа хаанаа яригдах ёстой. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.