“НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ” БАТЛАГДВАЛ БИД МЭДЭЭЛЭХИЙН ТУЛД ХОЛБОГДОХ ЭТГЭЭДЭЭС ЗӨВШӨӨРӨЛ ХҮСНЭ , ЭС БӨГӨӨС ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ?

УИХ-ын Намрын чуулганаар “Нийтийн мэдээллийн тухай” хуулийг батлах гэж байгаа бол хуулийн төслийг Хууль зүй дотоод хэргийн яам боловсруулж, олон нийтэд танилцуулах ажлыг хийж эхлэсэн.Тус хуулийн зорилго нь нь ”иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход оршино” гэж төсөлд тусгасан байдаг бол , Үндсэн хуулийн 16.17-д “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй …” гэж заасан байдаг. 

Энэ нь МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХҮН “ТӨРИЙН НУУЦАД ҮЛ ХАМААРАХ МЭДЭЭЛЭЛ”-ИЙГ ХАЙХ, ОЛОХ ЭРХТЭЙ.

Гэтэл “Нийтийн мэдээллийн тухай” хууль батлагдсанаар иргэдийн мэдэх эрх хязгаарлагдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Энэ нь тус  хуулийн төслийн 7.1 -д “Нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаарлалттай, хаалттай гэж ангилна” гэж заажээ. 

Энэ нь төрийн нууцад үл хамаарах, сайд дарга нарын нэр хүнд хөндөгдөж мэдэх мэдээллийг хязгаарлалтай мэдээлэл гэдэгт хамааруулж , хамгаалж “мэдээлэлд нэр холбогдох этгээдээс зөвшөөрөл авч нийтлэх , үзэл бодлоо илэрхийлэх эс бөгөөс хууль зөрчсөн тул ял үүрч болзошгүй болохоор харагдаж байна.

Хязгаарлалттай мэдээлэл” гэдэгт дараах мэдээлэл хамаарна гэж тусгажээ.

Үүнд;

9.2.1.хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл;

9.2.2.төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл;

9.2.3.нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй мэдээлэл;

9.2.4.хууль, эсхүл гэрээнд зааснаар задруулах нь бизнесийн нууцыг зөрчиж болзошгүй мэдээлэл;

9.2.5.хүн, хуулийн этгээдийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхээр баталгаажсан мэдээлэл;

9.2.6.хуульд заасан бусад.

Дээрх заалтуудаас 9.2.3 -д оруулсан заалт анхаарал татаж байгаа юм. Учир нь соёлын өв гэдэг бол өргөн ойлголт, тухайлбал соёлын өвийн хууль бус наймаа, түүх дурсгал гэх зэрэг олон асуудал хамаарч , өргөн утга илэрхийлнэ. 

Учир нь хуулийн төслийн 9.3 -д “… хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэж тусгажээ. Мөн хуулийн төслийн 9.6 -д “Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа дараах нөхцөлийг танилцуулна гэж хүртэл тусгасан байна.

Үүнд:  

9.6.1.мэдээлэл авах зорилго;

9.6.2.мэдээлэл авагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;

9.6.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;

9.6.4.авах мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авах хэлбэр;

9.6.5.мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа;

9.6.6.мэдээллийг ил болгох эсэх;

9.6.7.мэдээллийг бусдад дамжуулах эсэх;

9.6.8.зөвшөөрлөө цуцлах нөхцөл зэргээр тусгажээ. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.