Т.ДОРЖХАНДЫН БАГИЙНХНЫ “НОГООН” НЭРИЙН ДОРХ АСАР ТОМ ГАЗАР ЭЗЭМШИЛ

 Шадар сайд Т.Доржханд өнгөрсөн 2024 оны есдүгээр сард Хонконгод ажиллаж байсан Б.Энхтайван гэх залууг авчирч, өөрийн эрчим хүч, газрын тосны асуудал хариуцсан зөвлөхөөр томилсон. Өдгөө Б.Энхтайван нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хариуцлагатай уул уурхай хариуцсан менежер, мөн Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга зэрэг өндөр албыг хашиж буй. 

Түүнээс гадна, энэ оны нэгдүгээр сард Т.Доржханд Их Британиас Л.Дулмаазул нэртэй эмэгтэйг авчирч, эрчим хүчний шилжилт, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр томилжээ. Тэд 2012 онд Оксфордын их сургуульд хамт суралцаж төгссөн найзууд бөгөөд сүүлийн үед хаана ч хамтдаа явж буй нь олонтаа ажиглагддаг. Л.Дулмаазулын эзэмшлийн газар — 1.2 сая айлын хашаанд дүйцэх хэмжээтэй Т.Доржхандын зөвлөх Л.Дулмаазул нь Өмнөговь, Говьсүмбэр аймагт маш өргөн хэмжээний газар эзэмшдэг болох нь ил болжээ. Зарим газрыг өөрийн нэр дээр, заримыг нь ахынхаа хүүхдийн нэр дээр шилжүүлсэн байна. 

1. “Вольфсон” ХХК Эзэмшигч: Л.Дулмаазул Гүйцэтгэх захирал: ахынх нь хүү Д.Ананд Газар: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 2-р баг, Бор тээг Хэмжээ: 65,000 га (650 сая м²) → Энэ хэмжээ нь Даланзадгад хотын нийт нутаг дэвсгэрээс ч том. 

2. “Талын энержи” ХХК Өмнөговь аймгийн Манлай сумын 3-р баг, Жаргалант 7,226 га (72.2 сая м²) Л.Дулмаазулын эзэмшлээс 2024 оны тавдугаар сард Д.Анандын нэр дээр шилжсэн. 

3. “Эс Эс Пи Салхин энержи” ХХК Өмнөговь аймгийн Манлай сум, Жаргалант 6,435 га (64.3 сая м²) Мөн тавдугаар сард Д.Анандын нэр дээр шилжсэн.

 4. “Эс Эс Пи Манлайн энержи” ХХК Өмнөговь аймгийн Манлай сум 5,037 га (50.3 сая м²) Ахын хүүгийн нэр дээр шилжсэн.

 5. “Сан степпе энерги” ХХК “Сан степпе” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд “Сан степпе” ХХК нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 100 га (1.0 сая м²) газартай. Ингээд дүнгээрээ зөвлөх Л.Дулмаазулын хамаарал бүхий таван компани нийтдээ 83,799 га (837,999,999 м²) газар эзэмшиж байгаа бөгөөд энэ нь 1,197,000 гаруй айлын хашааны хэмжээтэй тэнцэнэ.

 Сэргээгдэх эрчим хүчний нэрээр газраа ашиглаж эхэлжээ Л.Дулмаазулын компаниудын газар нь бүгд сэргээгдэх эрчим хүчний буюу нар, салхины станц барих зориулалттай байгаа аж. Түүнээс гадна “Сан степпе” ХХК нь 50 МВт-ын нарны станцын тусгай зөвшөөрөл авч, Говьсүмбэр аймагт барилгын ажлаа эхлүүлээд байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт ба ашиг сонирхлын сэжиг Сүүлийн саруудад Шадар сайд Т.Доржханд болон түүний зөвлөх Л.Дулмаазул нар сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын нэрээр гадаад орнуудтай идэвхтэй хэлэлцээ хийж байна. 2024 оны 4-р сард АНУ-д айлчлах үеэрээ 2.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах болсноо зарласан. 9-р сард Саудын Арабын “ACWA Power” компанийн удирдлагуудтай уулзаж, 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын хэлцэл хийсэн. 10-р сард Европын хөрөнгө оруулалтын банкнаас 1.0 тэрбум еврогийн (4.1 их наяд төгрөг) санхүүжилт авахаар тохиролцсон. 

Удахгүй Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас дахин 1.0 тэрбум ам.долларын санхүүжилт авах тухай мэдээлэл гарсан. Ийнхүү ойрын таван жилд нийт 8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүчний салбарт орж ирэхээр байгаа бөгөөд энэ нь Л.Дулмаазулын эзэмшилд буй газруудтай уялдсан ашиг сонирхлын сэжгийг төрүүлж байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.