ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ТОМИЛГОО АЛБАЖИЖ , Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР АН-ААР ХҮЧ НЭМЭВ

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр томилогдох талаарх мэдээлэл олны анхааралд орсон. Үнэн болохыг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа баталж, олон нийтэд мэдэгдсэн. Ингээд МУ-ын ерөнхийлөгч асан Х.Баттулгыг “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны зөвлөхөөр ажиллахыг урьжээ.Харин ерөнхийлөгч асан шийдвэрээ хэлээгүй , судлаж үзэхээ илэрхийлээд байгаа.“Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо” -нь Ерөнхий сайдын ахалж байгаа таван үндэсний хорооны нэг бөгөөд иргэдийн амьдралын чанар, тэдний зан үйл болоод соёлын өөрчлөлт, хүний хөгжлийн суурь үзүүлэлтийг дээшлүүлэхэд гол анхаарал хандуулан ажиллах юм байна.

Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр экс ерөнхийлөгчийн томилгоо албажиж , Х.Баттулга ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл байна .Ерөнхий сайдын энэ нүүдлийг парламентад сууж буй Ан-ын гишүүдээр засгийн газартаа хүч нэмж буй үйлдэл хэмээн харж буй гаргалгаа хамгийн оновчтой байж болзошгүй. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.