УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан аймагт ХРИСТИЙН СҮМИЙГ олноор нь барихад ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ байгаа гэв

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Завхан аймгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүний хийж буй үйлдэлтэй холбоотой иргэдийн гомдол мэдээлэл гарах болжээ.


Тодруулбал : УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сонгогдсоноосоо хойш Завхан аймагт дорвитой ажил хийгээгүй мөртлөө хэд хэдэн христийн сүмүүдийг шинээр барихад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн нутгийн ард иргэд нь гомдолтой байгаа гэнэ. Учир нь Хутагт, хувилгааны нутаг гэдгээрээ алдаршсан Завхан аймгийн ариун тагшин гэгдэх газруудад томоохон Христийн сүмүүд богино хугацаанд сүндэрлэсэн боссон байна. 



Мөнгө, бараа тусламжийн хувьд бол Христийн шашин хэр их өгч байна, цаагуураа тэр хэмжээгээрээ авч байдаг. Авахгүйгээр гэнэт мөнгө ургаад гараад ирнэ гэж ерөөсөө байхгүй юм. Энэ утгаараа христийн шашин бусдаас авдаггүй биш харин ч маш их хэмжээгээр авдаг гэсэн үг.


Жишээлбэл : Европт гэр бүл болоход заавал гэрлэлтээ Христийн сүмд баталгаажуулдаг. Христийн сүмд гэрлэсэн учраас гэрлэснээсээ хойш насан туршдаа цалингийнхаа 10-15%-н татвар төлдөг. Тэгээд нэг биш хэдэн сая хүн татвар ийм маягаар төлдгийг бодоод үзэхэд ямар их санхүүжилттэй болох нь харагдаж байна.


Завхан нутгийн  иргэдийн ярьж байгаагаар УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Христийн соёл номлолыг завхан аймагт түгээн дэлгэрүүлэх үүрэг авсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Үүнийг гэрчлэх хэд хэдэн баримт, үйлчлүүд байгаа хэмээн нутгийн ард, иргэдээс хэлсэн байна.  Одоогоор эхнээсээ ашиглалтанд орсон Христийн сүмүүд нь завхан аймгийн ард иргэд рүү ухуулга, нөлөөллийн ажлаа хийгээд эхэлсэн гэнэ. УИХ-ын эрхэм гишүүн өөрийн амалсан үндсэн ажлаа хийлгүй шашин номын түгээн дэлгэрүүлэх ажил руу гол анхаарлаа хандуулан хөхүүлэн дэмжиж байгаад нутгийн ард иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа сурагтай.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.