ГХ-НЫ САЙД Б.БАТЦЭЦЭГИЙН КОМПАНИ 592 САЯАР БУЮУ 10 ДАХИН ӨНДӨР ХИЙСЭН ВАУЧЕРЫН АСУУДАЛ ЗАМХАРАВ !

Засгийн газраас өмнө зургаан сая хүртэлх төгрөгийн зээлтэй 228 мянган ахмадын 695 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Харин энэ хүрээнд зээлгүй байсан ахмадуудыг орхигдуулахгүйн тулд  нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг тараасан байдаг. 


Нэг ёсондоо 238 мянган ахмадуудад нэг бүрчлэн ваучер тараасан. Гэвч тухайн ваучерийг ямар нэгэн сонгон шалгаруулалт зарлалгүйгээр гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн компанийг сонгон 10 дахин өндөр үнээр тухайн ажлыг хийлгэсэн. Монголын үнэт цаас хэвлэл” ХХК нь 592 сая төгрөгийг “Эрдэнэс Монгол” ХХК-наас  авч ваучер хэвлэх ажлыг тухайн үед хийсэн юм. Гэхдээ хамгийн ноцтой нь өнөөгийн ханш нь 30-60 сая төгрөг л болох ажлыг ийнхүү сайдын компани 10 дахин илүү үнээр буюу 592 сая төгрөгөөр хийсэн ноцтой үйлдэл илчлэгдсэн ч бас л хав дарагдаад байна. . Ямар учраас 60 сая бус 10 дахин өндөр үнэтэйг сонгосныг гайхсан зарим хэвлэлийн  компаниуд АТГ-т хандсан ч, тоож тухайн хэргийг хэрэгсээгүй. Дэд сайд байхдаач асуудал дагуулж явсан Б.Батцэцэг ийнхүү монголын нүүрийг тахлах гадаад харилцааны сайд болоод ч засраагүй төдийгүй ваучер хэвлэх хагас тэрбум гаруй төгрөгийг зуслаад сууж байхад шалгадаг газрууд нь чимээгүй байгаа нь даан ч харамсалтай.





Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.