НЭГҮҮН МЭДЭЭ
ХАЛДВАР АВЧ ХҮНДЭРСЭН ИРГЭДИЙГ ХЭВТҮҮЛЭХ НЭГ Ч ОР УЛСЫН ХЭМЖЭЭНД БАЙХГҮЙ

Коронавирусийн халдвар манай Улсад анхлан бүртгэгдсэнээс хойш өдгөө хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Халдвар авсан иргэд эмнэлэг бараадсан ч оргүй гэх шалтгаанаар буцаасаар олон хонолоо. Гэртээ харихаар гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүстээ халдвар тараах эрсдэлтэй. Харин иргэд өөр газарт өөрийгөө тусгаарлах боломжгүй. Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн эмнэлэгийн орны ачаалал дээд цэгтээ хүрч гаднаас дахин халдвар авсан иргэдийг хүлээн авах боломжгүй байдалд хүрснийг өнөөдөр Эрүүл мэндийн яамны зүгээс хүлээн зөвшөөрлөө. Энэ байдал зөвхөн өнөөдөр гэнэт дэгдээгүй. Олон сарын өмнөөс өрхийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдалтай, халдварын тоо улам нэмэгдэнэ зэрэг мэдээлэл салбарынхан биш иргэд ч мэдэж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл дүрлэгэр сайд С.Энхболд нэг ч арга хэмжээ аваагүй ийм байдалд хүргэлээ. Тэрээр салбарын сайд болмогцоо хэл ам дүүрэн халаа сэлгээ хийж өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр яам болон эмнэлгийн удирдах албан тушаалтнуудыг дүүргэсэн. Харин тэд гар нийлж ажиллах нь битгий хэл сандал суудал, тендер, худал авах хууль бус ажиллагаанд гар сэтгэл дүрж явна. Өнөөдөр тэд албан тушаалтай байлаа ч өөрсдөө халдвар авч хүндэрч болзошгүй гэдгийг мэддэг баймаар. Эрүүл мэндийн яамны зүгээс энэ талаар тодруулахад, орны хүрэлцээ хаана ч байхгүй. Бүх эмнэлэг даац хэтэрсэн. Арга хэмжээ авах гэж хуралдсаар байгаа. Ор гаргалаа ч хүний нөөцийн дутагдал бас хэрээс хэтэрсэн байгаа нь нуух асуудал биш. Бид өрхийн эмнэлэгт сайн дурын ажилтан авч утсанд хариу өгөх, эмийн багц тараах зэрэг ажилд дайчилахаар ажиллаж байна. Өрхийн эмнэлэг иргэдэд төдийлөн сайн хүрэлцэж ажиллахгүй байгаа нь үнэн. Энэ асуудал хүний нөөцтэй холбоотой. Эмч ажилчид чадлаараа ажиллаж байна гэсэн хариултыг өгсөн юм. Энэ хариултыг сонсохнээ хэдийнээ яахаа мэдэхгүй, арга мухартсан гэлтэй. Ямар ч зохион байгуулалтаар явсан болоод өнөөдрийн ор байхгүй гээд өвчтөнгөө буцаах байдалд хүрэв. Ковидын халдвар авсан иргэн эмнэлгээс буцаад гэртээ байх зуур тэдний гэр бүл халдвар авч өвчлөлийн тоо улам нэмэгдсээр байгаа нь дэндүү харамсалтай. Хамгийн ноцтой нь ор нэмлээ ч эрүүл мэндийн салбарын хүний нөөц байхгүй гэхээр цаашид халдвар авсан иргэдийг шууд үхэл рүү түлхэж буй юм. Өдөртөө халдвар авсан иргэдийн тоо гурван мянга хол давсаар л. Маргааш гэхэд дахин гурван мянган хүн эмнэлэг бараадсан ч нэмэргүй, эрсдэлтэй байдалд хэзээ үхэх, хүндрэхээ мэдэхгүй, гэртээ өдөр хоног аргацаах болсон нь иргэдэд халдварын тоо нэмэгдлээ гэдэг мэдээллээс хүндээр тусч байна.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСАГТ “ОХУ-ААС ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН КРАНТАА НЭЭХ” ЧАДВАР Ч АЛГА ЧАДВАРТАЙ ХҮН Ч АЛГА ...

ОХУ-аас нийлүүлдэг шатахууны импорт зогссонтой холбоотойгоор манай улсад шатахууны хомсдол үүсч, нийслэлчүүдийн хувьд гурав хоногийн нөөцтэй үлдсэн.Улсын хэмжээгээр АИ-92 бензины сарын хэрэглээ 40 мянгахан тонн, үүний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас импортолдог. Гэвч ОХУ энэ сарын 16-наас эхлэн нийлүүлэлтээ зогсоожээ. Эх сурвалжийн хэлснээр ОХУ-ын нийлүүлэгч Роснефть компани "шатахууны нийлүүлэлтээ хязгаарлана" гэдгээ өнгөрөгч тавдугаар сараас манай Засгийн газарт анхааруулсаар байжээ. Гэвч манай талаас тэдэнд ямар нэг хариу өгөлгүй явсаар өнөөдөр ийм байдалд хүрсэн бололтой. Шатахууны импорт хоёр улсын гэрээгээр зохицуулдаг тул импортлогч компаниуд Засгийн газарт хандаж, Оросын талтай яриа хэлэлцээр хийхийг хүссэн боловч Уул уурхайн сайд П.Ёндон “Тийшээ явах зардал байхгүй” гээд хөдлөөгүй гэх мэдээлэл ч байна. Ингээд Оросын тал өнгөрөгч наймдугаар сарын хоёр дахь хагасаас нийлүүлэлтээ бууруулж, энэ сарын 15-наас зогсоожээ. Тэгвэл энэ цаг үед Засгийн газраас авсан ганц арга хэмжээ нь шатахууны жижиглэнгийн худалдаанд хязгаар тогтоох байв. Нэг хэрэглэгчид 30 мянган төгрөгийн шатахуун борлуулахаар хязгаар тогтоосон тул ШТС-ууд дээр дараалал үүсч, төв замын нэгдүгээр эгнээ рүү түрж орон түгжрэл үүсгээд байгаа. 2011 онд Оросууд шатахууны нийлүүлэлтээ яг өнөөдрийнх шиг зогсооход Д.Зоригт сайд Роснефтийн үүдийг хагас сар сахиж байж крантаа нээгээд ирж байсан гэдэг. Харин өнөөгийн засагт тийм чадвар ч алга, хүн ч алга.

“ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ” ХХК-ИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД УЧРУУЛСАН ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ 9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЭВ !!!

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Бага тэнгэрийн аманд 2008 онд “аялал жуулчлал”-ын зориулалтаар 4 га газарт үйл ажиллагаа явуулах эрх авсан “Зүүнбаян рефайнери” ХХК-д тус газраа 5.6 га болгон зөвшөөрөлгүй сунгаж, 0,6891 га талбайд бургасан ойг сүйтгэж, хаус барьсан хэрэг гарч байсан.Иймд “Улсын ерөнхий прокурорын газраас тус компани нь газар, газрын хэвлий, хөрс, ургамлыг зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, усны нөөцийг хордуулсан, тасалдуулсан эсэхийг бүрэн шалгаж тогтоолгохоор шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар болсон талаар өнгөрөгч 2019 онд мэдэгдэж байсан боловч ажил хэрэг болоогүй. Мөн 2017 онд Талбайн хэмжээгээ хэтрүүлж, байгалийн унаган төрхийн алдагдуулж,дархан цаазат газрын горимыг ноцтой зөрчсөн учраас “Зүүнбаян рефайнери” компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг нөхөн сэргээх тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарч, 2018 онд хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан хашаа, байшин, барилгыг буулгах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал гарсан боловч мөн л хэрэгжээгүй. Тэгвэл сайдын тушаал шийдвэр цаасан дээр бичигдэхээс өөрөөр эр бяр хүрдэггүй эрх мэдэл нь хэтийдсэн “Зүүнбаян рефайнери” ХХК нь Шадар сайд С.Амарсайхантай шууд холбогддог. Тодруулбал, “Зүүнбаян рефайнери” ХХК нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын нэр дээр бүртгэлтэй бөгөөд мөн түүний төрсөн ах С.Ганбат нь зайсан толгойг тойруулсан нийт долоон байршилд газар эзэмшдэг. Тэр газруудын заримд нь тансаг хотхон, оффис, үйлчилгээний төвүүд сүндэрлэсэн. Энэ нь ах дүүс нийлж туул голын эрэгт хууль бусаар хэдэн арван га газар эзэмшиж, бургасыг нь хядаж, барилгажуулж байгааг нотолж буй юм. Гэвч “Зүүнбаян рефайнери” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээ 9 тэрбум 171 сая төгрөг гэж дүгнэсэн боловч түүнийг нь төлж барагдуулсан эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Харуулын даргаа хөнөөсөн ХОЁР ЦЭРЭГТ холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гарсан билээ. Тэгвэл тэдэнд холбогдох хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэхээр болжээ.

Кёкүшюзан Д.Батбаярын ЗАЛИЛАН, МӨНГӨ УГААСАН хэргийг шүүх рүү шилжүүлнэ

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаярыг БНХАУ-ын иргэнийн залилаж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Улмаар түүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж Кёкүшюзан Д.Батбаярыг залилангийн гэмт хэргээс гадна мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Кёкүшюзан Д.Батбаяр нь бусадтай бүлэглэн БНХАУ-ын иргэнийг залилж, их хэмжээний хохирол учруулсан, мөн төрд их хэмжээний хохирол учруулж, мөнгө угаасан гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ сарын 09-ний өдөр яллах дүгнэлт үйлдсэн. Одоо прокурорын яллах дүгнэлтийг яллагдагч нарт гардуулах ажиллагаа хийгдэж байна" гэх тайлбарыг өгсөн байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД , АМЬ НАСЫГ “ЗАМЫН ҮҮД”-ЭЭС АВРАН ХАМГААЛАВ

Замын-Үүдэд нөхцөл байдал хүндэрч хил, гааль Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан учраас авилгачдад төрийн хуулийн дагуу цээрлэл хүлээлгэхээр болсон.Тэдний бохир бүхэн бугшсан сандал суудалд төр засаг ард түмэндээ үнэлэгдсэн ажлаа мэддэг эрхмүүдийг түр томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрч байгаа.Тэгвэл төрийн даалгавар авч түр томилолт өвөртлөн замын үүдэд засаглаж буй эрхмүүд сүүлийн хэдэн жилийн туршид бугшсан зөрчил дутагдлуудыг сүүлийн хэдхэн сарын дотор илрүүлэн таслан зогсоож чадсан гэх эерэг мэдээ байна. Төр засаг ард түмэндээ үнэлэгдэж байсан эрхмүүд өдгөө төрийн албыг авилгын сүлжээ болгосон бохир сүлжээг таслан зогсоохоор замын үүдэд ажилласаар байгаа.Тэдний нэг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун юм. Бүсгүй хүн боловч эрс шийдэмгий шулуун шударга түүнийг нийслэлийн мэргэжлийн хяналтаа удирдан чиглүүлж байх үеэс л үнэлэж дүгнэсэн төр засгийн шийдвэр гаргачид өдгөө хамгийн бохир булхай бүхий бүлэглэл авилгын сүлжээ буй болж бугшсан газар болох Замын үүдийн мэргэжлийн хяналт шалгалтыг эрчимжүүл төрийг товхинуул хэмээн томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрөөд байгаа.Тэгвэл тэрээр сүүлийн гурван жилийн туршид олж илрүүлээгүй онц ноцтой асуудлыг сүүлийн гуравхан сарын дотор нээн илрүүлж таслан зогсоож чаджээ. Замын үүдээр хоол амтлагч нэрээр хор ч байж болзошгүй зүйлс их хэмжээгээр нийслэлд нийлүүлэгдсээр нилээдгүй удсан байна.Учир нь хоол амтлагч нэршилтэй хорт бүтээгдэхүүнүүд хугацаа нь хэдийнээ дуусч орж ирснийхээ дараагаар огноо нь одоо цаг дээр шивэгддэг хаяг шошгогүй орж ирсэн олон тонн бүтээгдэхүүнүүд хаяг шошгоо тэндээ нааж Улаанбаатарын зүг ямар ч хараа хяналтгүйгээр нийлүүлэгдэн нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөө үзүүлсээр нилээд удсан бохир булхайг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоогоод байна.Замын үүдийн МХГ-аас мэдээлж байгаагаар : “Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 18 нэр төрлийн шингэн хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 16 нэр төрлийн хуурай хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 1.5 тн 8 нэр төрлийн даршилсан ногоог нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 0.5 тн сүүн кремыг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.” Энэ мэтчилэн нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөө үзүүлэхүйц ноцтой зөрчлүүдийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоожээ.

"ЭХЛЭЛ" ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ БУС "УГСРАГЧ" БОЛСНОО АЛБАН ЁСООР ЗАРЛАВ БОЛОЛТОЙ

БНХАУ-аас оруулж ирсэн гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүд дээр Эхлэл гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол Ч.Батзаяа. Эсвэл БНХАУ-аас түүхий эдийг нь оруулж ирээд эх орондоо угсараад дээр нь “Хулан 21; гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол Ч.Батзаяа. Аль нь ч байсан эх орондоо үйлдвэрлэсэн гэхэд бэрх байгаа биз. Ийм л хүн өнөөдөр өөрийгөө үндэсний үйлдвэрлэгч хэмээн цээжээ дэлдэж явна. Гар утасны дагалдах хэрэгслээс гар утас угсрах хэмжээнд хүртлээ түүний энэхүү угсаралтын ажиллагаа өргөжиж өчигдөр /2021.09.21/ Монголын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan21 Plus албан ёсны нээлтийн үйл ажиллагаа гээчийг хийв. Уншигч та дараах хоёр зургийг маш сайн харьцуулан хараарай. Энэ зураг дээрх эхнийх нь Хулан гар утас. Удаах нь хятадад 99 ам.доллараар зарагддаг Хулантай яг ижилхэн гар утас. Хулан 650 000 бол хятад хулан 99 ам.доллар буюу 282 000 төгрөг. Монголжуулж хийсэн ганц хоёр зураг апп л нэмэгдсэн. Өнгө будаг, камер гээд бүх юм адилхан. Монгол инженерийн ур ухаан ийм л байна. Үйлдвэрлэсэн гээд байгаа иргэн Ч.Батзаяа нь 80 хувь нь импортын түүхий эд, 20 хувь нь дотоодын түүхий эдээс нь 100 хувь Монгол улсдаа угсарч үйлдвэрлэв хэмээн ярьж байгаа харагдсан. Өөрөөр хэлбэл эх орондоо үйлдвэрлэсэн биш угсарсан гэж ярих хэрэгтэйг энэ залуу даанч ойлгосонгүй. Үндэсний үйлдвэрлэл гэх энэхүү гар утасныхаа сурталчилгааг гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй “Эмоци хамтлагийн менежер гэх М.Адъяаням буюу Адам. Адам нь Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид таслан зогсоосон түүх саяхан болсон юм. Урд хөршөөсөө “хулгайлна, соёлын үрийг түгээгч нэртэй гэмт этгээд байж болзошгүй этгээд түүнийг нь сурталчилна… Үндэсний үйлдвэрлэл энэ хэмжээнд хүртлээ шалаар нэг унах гэж дээ гэсэн гуниг, харуусал төрж байгааг цахим хэрэглэгчид дурьдсан байх юм.

Ж.БАТЗАНДАН “WELCOME BACK” ХИЙВЭЛ ХАРИУЦЛАГЫГ Н.ЭНХТАЙВАН САЙД АСАН ҮҮРНЭ

Монгол улс төлөөлөхөөр Австрали улсад Элчин зөвлөхөөр илгээгдсэн Ж.Батзандан сүүлийн үед твиттерийг түйвээж байгаа. Эхлээд “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл”, “Цөллөгт өнгөрүүлсэн "тэд" хоног” гэх мэтээр бичиж эхэлсэн Ж.Батзандан төд удалгүй эх орондоо буцахаар зам шулуудсан тухайгаа жиргэж эхлэсэн. Эрх биш хүн юм болохоор ичих нүүр байдаг л байлгүй, “Эндэх бүх зардлаа төлчихөөд Монголдоо очино” хэмээгээд байгаа. Тухайн үед 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдсан Ж.Батзанданг Элчин зөвлөхөөр томилсон бол Гадаад хэргийн сайд Н.Энхтайван. Төр "Яагаад улстөрч хүнийг дипломат албанд томилж байгаа юм бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад “Б.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж итгэсэн учраас томилсон. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй” гэж хэлж байв. Гэвч томилогдсон Элчин зөвлөхийнх нь сүүлд бичсэн зүйл томилгоо хийсэн сайдын үгтэй авцалдахгүй буюу сөргөлдөхөөр байгаа юм. Эхлээд өөрийгөө “Оффшорын эсрэг бодлого батлуулсан, эрүүдэн шүлтийг ил болгосон, Эрдэнэт, Асгатын мөнгийг авчирсан гэм нүглийнхээ төлөө цөлөгдөж хөөгдсөн муу улстөрч” хэмээн гомдоллож байсан Ж.Батзандан сүүлдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар Энэтхэг, Номхон далайн орнуудын хөгжлийн стратегийг судлахаар ирсэн. Судалгааны ажил дууссан болохоор эх орондоо буцна” гэж бичиж нийтлэх болжээ.Үүний зэрэгцээ тэрээр "Би Элчин сайд биш, чадах ч үгүй. Лу.Болд чадна" ч гэх шиг. Л.Болдтойгоо барьцсан, Элчин зөвлөхөө голсон гомдоллосон мэтээр сошиолд солиорох болов. Ямарч байсан нэг зүйлд найдаж тэр хүртэл явсан, тэр нь бүтэмжгүй болоод буцаж байгаа хүн мэт ойлгогдохоор байгаа юм. “Монголыг аврах 18 хувьсгал” номоо бичиж дуусгалаа. Монголдоо очиж тэмцлээ үргэлжлүүлнэ. Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Унших, улс орноо аврах төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэснээс үзвэл ирээд чиг бас зүгээр суух бодолгүй бололтой. Тэгээд ч уншихыг бол хүн бөмбөрцгийн хаанаас бол хаанаас хийж болно. Тэрний төлөө Австрали хүртэл явж, мөнгө үрэх шаардлага ч түүнд огт байгаагүй. Нэлээд цухалдуугийн дээр халамцуу бололтой хийсэн энэ жиргээнүүдээрээ Ж.Батзандан гишүүн асан олон хүний дургүйцлийг хүргэв. Гэвч энэ нь ганц Ж.Батзанданд дургүйцээд өнгөрөх зүйл биш юм. Дипломат алба бол мэргэшсэн тусгай алба. Дипломат байгууллагуудын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх үүрэг нь Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ГХЯ-нд бий. Тэгэхээр манай улсын дипломат албаны нүүр царай Ж.Батзандангаас биш, Н.Энхтайван сайд асангаас хамааралтай. Ж.Батзандан тоилогдсон үүрэгт хугацаагаа дуусгалгүй ажлаа хаяад “Welcome back” хийвэл түүний хариуцлагыг Гадаад хэргийн сайд үүрэг ёстой. Учир нь ажил хариуцаж байгаа төрийн сайд хүн төрийн мэргэшсэн албыг жалгын нэг улстөрчөөр тоглуулсных нь төлөө эхлээд Н.Энхтайванаас нь ял асуух хэрэгтэй.

СПОРТ, УЛСТӨР НЭГ ЗАМААР ЯВААД ӨӨДӨЛСӨН ТҮҮХ БАЙХГҮЙ !

Үндэсний бөхөөс даяар дурсагдах дархан аварга Б.Бат-Эрдэнэ, дархан аварга А. Сүхбат , улсын аварга Д.Сумъяабазар, сүмогийн Кёкүшюзан Д.Батбаяр гээд спортын дэвжээг улс төрийн суудлаар сольсон тамирчид олон бий. Мөн ерөнхийлөгч Х.Баттулга ч тэр энэ жагсаалтад орно. Мөн улс аймгийн цолтой олон бөхчүүд одоо аймаг, сумын засаг дарга хийгээд явж байгаа. Жишээ нь : Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга Р. Сэддорж , Говь-Алтай аймгийн Засаг дарга О. Амгаланбаатар гээд л бөхчүүдээр дүүрсэн. Монгол улсын томоохон спортын холбоодыг улстөрчид л атгасаар ирлээ. Яагаад улстөрчид тухайн холбоодод байх ёстой вэ? тэд баян, эрх мэдэлтэй тиймээс ч тэднээс татгалзаж чаддаггүй. Байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан / БСШУ - ын сайд асан/ Боксын холбооны ерөнхийлөгч Х. Нямбаатар /Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд/ Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч Н.Энхболд /УИХ- ын гишүүн/ Волейболын холбооны ерөнхийлөгч Ц. Чингарьд /УИХ- ын гишүүн Д.Цогтбаатарын туслах асан Ц. Чингарьд / Ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга / Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга/ Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй / НИТХ - ын дарга асан/ Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ /УИХ- ын гишүүн асан/ Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд /УИХ- ын гишүүн асан/ Тулааны урлаг, тулалдааны спортын зөвлөлийн тэргүүн дэд Ерөнхийлөгч Д. Цогтбаатар /УИХ- ын гишүүн/ Уг нь хуучны сайхан жишгээрээ спортынхон нь спортоо авч явбал сайн талтай. Харин улс төрчид нь улс төрөө л хөөгөөд явах хэрэгтэй. Тиймээс ч одоо холион бантан хутгаж бүх зүйлд орооцолдох дуртай Улстөрийхөн спортоос савраа татаж зүгээр спортоо дэмжээд, хөгжүүлээд явахад анхаарах хэрэгтэй байна.

ДОРНОД АЙМГИЙН БАЯНТҮМЭН СУМАНД ДӨРВӨН ХҮҮХДИЙН ЭХ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН Ч ЭМЧ НАРЫН ХЭНЭГГҮЙТЛЭЭС БОЛЖ НАС БАРСАН УУ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн дөрвөн хүүхдийн ээж Э коронавирусийн халдвар авч, сумынхаа соёлын төвд тусгаарлагдаж байх тав хоногийн хугацаандаа хүндэрч нас баржээ.Гэвч тус сумын эмнэлэг сул шахуу байхад, хүйтэн соёлын төвд ор тавилгүй, шалан дээр талийгаачийг хэвтүүлсэний зэрэгцээ хатгааг нь оношилж чадалгүй хугацаа алдаж эмчилгээ хийлгүй хүндрүүлсээр эндүүлжээ. Талийгаачийн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариу нь 2021 оны наймдугаар сарын 29-нд эерэг гарахад шууд сумын клубд тусгаарласан байна.Тухайн үед 10 гаруй хүмүүстэй хамт сумын клубийн хүйтэн шалан дээр гудас дэвсээд хэвтүүлсэн байжээ. Гэвч талийгаач тусгаарлалтад ороод хоёр хоногийн дараа хүйтэн клубд тусгаарлалтад хэвтэж байхдаа даараад хатгаа авсан бөгөөд эмнэлэгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн ч эмч мэргэжилтнүүд нь талийгаачийг хатгаа аваагүй хэмээн эмнэлэг рүү шилжүүлээгүй байна. Ийнхүү талийгаач биеийн байдал хүнд тусгаарлалтад орсоноос дөрөв хоногийн дараагаар сумын эмнэлэг бараадсан боловч сумын эмнэлэгээс аймгийн эмнэлэг рүү шилжиж амьсгалын аппрат залгуулж хүндэрсээр таалал төгсчээ.Талийгаач эмэгтэй дөрвөн хүүхдийн ээж гэдгийг нэхэн сануулья. Дөрвөн хүүхдийнх нь хамгийн бага ой гарантай юм байна. Харин тус эмэгтэйн үхэлд буруутгагдаж байгаа эмч эмнэлэгийн ажилтнууд талийгаачид “Хатгааны шинж тэмдэг мэдэгдээгүй. Мөн бидэнд хатгаа оношлох оношлуур байхгүй” гэх тайлбарыг эхний байдлаар өгчээ. Монгол Улс ковидийн цар тахал анх дэгдэхэд дотооддоо халдвар алдалгүй 10 сар болсон. Энэ хугацаанд бэлтгэл ажил хангаж байгаа талаар албаныхан байнга хэлж ярьж байсан. Харин цар тахалтай нүүр тулаад хоёр жил гаруй болж байхад сумын төвд халдвар авсан иргэдийг тусгаарлах хэдхэн ор бэлдээгүй өнөөдрийг хүрсэн хэмээн дүгнэж болохоор байгаа юм.

1 ... 322 323 324 325 326 327 328 329 330 ... 334