УИХ-ЫН ДАРГЫН ЗАХИРАМЖААР ХӨГЖЛИЙН БАНКЫГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЛАА

 

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б. Баттөмөрийг томилсон бол. Ажлын хэсэгт Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж нарын гишүүдийг тус тус томилжээ. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулахаар болж.
 Мөн Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулна. Өнөөдрийн байдлаар нийт 26 аж ахуйн нэгжийн 841 тэрбум төгрөгийн өрийг шүүхэд шилжүүлсэн бол цаана нь 1,6 их наяд төгрөгийн чанаргүй зээл 
үлдэж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.