Бээжин-2022: ОУХМ А.Энхтуул 79 дүгээр байранд орлоо

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын  багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул спринт төрөлд 1.5 км-ийн зайд уралдлаа. Түүний өрсөлдсөн спринт төрөлд 91 тамирчин хурд хүчээ сорьсон бөгөөд манай Монголын  багийн тамирчин ОУХМ А.Энхтуул 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарчээ. Уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол Монгол Улсын тамирчин А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх юм байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.