ЭХНЭР, НУУЦ АМРАГТАЙГАА НЭГ ОРОНД ОРОХ ДУРТАЙ Д.СҮНДИЙД 3 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
Ардчилсан намаас улсын их хурлын 2020 оны сонгуульд өрсөлдсөн Нэткапитал ББСБ-ын ТУЗ-ын дарга Д.Сүндий 2019 онд өөрийн эхнэр болох Н.Ундрахын бие халдаж хүнд гэмтэл учруулсан байдаг. Тухайн үед тэрээр тус хэргээ хэрэгсэхгүй болгохын тулд нэр бүхий цагдаагийн алба хаагч нарт хахууль өгсөн мөн хэрэгт холбогдох хавтас хэрэг болон цугларсан нотлох баримтыг устгуулсан болох нь АТГ-н шалгалтаар тогтоогдсон юм. Тухайн үед Д.Сүндийгийн эхнэр болох Н.Ундрах цагдаагийн байгууллагад мэдээлэл өгөхдөө ноцтой олон мэдээллийг дэлгэж байсан. Тэрээр хүчирхийлэл үйлдсэн түүний нөхөр Д.Сүндий өөрийн нууц амраг болох Халиун гэх эмэгтэйг гэртэй авчирч хууль ёсны эхнэр, хүүхдүүдтэйгээ хамтран амьдардаг байсан гэх. Үүгээрч зогсохгүй хамтран амьдрагч болох Халиунаатай хамт гурвуулаа нэг өрөөнд нэг орон дээр унтана хэмээн эхнэртэй хүч хэрэглэдэг байсан хэмээн түүний эхнэр Н.Ундрах дурьдсан байдаг. Тодруулбал, шүүгдэгч Д.Сүндий эхнэртээ гар хүрч, хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгуулж байхад нь түүнд ашигтай байдлаар уг асуудлыг шийдвэрлүүлэхээр 2020 оны дөрөвдүгээр сард Д.Баттөгс 20 сая төгрөг захирлаасаа авч, 10 саяыг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханд, тавыг нь Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавт өгч, үлдсэн таван сая төгрөгийг нь өөртөө байлгаж байгаад үрж дуусгасан нь шалгалтын явцад илэрсэн юм. “Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий болон түүний удирддаг компанид ажилладаг байсан Д.Баттөгс, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайхан нарт холбогдох хэргийг Хан-уул дүүргийн шүүх хэлэлцэн холбогдох хүмүүст ял оноолоо. Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны Шүүх : 1. Нэткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндий цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хээл хахууль өгч, өөрийнхөө гэмт хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгуулсан гэм буруутай хэмээн үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноожээ. 2. Алба хаагчдад хахууль өгсөн Д.Сүндийгийн компанид ажилладаг Д.Баттөгсийн эрхийг мөн 5 жилээр хасаж, 14 сая төгрөгөөр торгох 3. Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажавын эрхийг мөн 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ял 4. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын мөрдөгч Т.Батсайханы эрхийг 5 жилээр хасаж, 4 жилийн хорих ялаар шийтгэлээ.