ЭНЭ САРЫН 15-НД НЭР БҮХИЙ ЗУРГААН ШҮҮГЧ ЖАСТЫН Ш.БАТХҮҮ НАРЫН ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10 цагт  “Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү болон нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэргийн шүүх хуралдааныг товлоод байсан юм.Гэвч шүүгдэгч Ш.Батхүүгийн биеийн байдал сайнгүй байгаа тул  шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.