А.СҮХБАТЫН ДҮҮ А.БАТТӨГСИЙГ АТГ-С ХӨГЖЛИЙГ БАНКНААС 18.5 ТЭР БУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Хөгжлийн банкнаас тэрбумаар зээл аваад “зэсрэгчид”-ийн нэрсийн жагсаалт олонд ил болж, иргэд цахим ертөнцөөр дүүрэн бухимдлаа илэрхийлж, төр засгаасаа шударга ёсыг нэхэх болсон билээ. Тэдний  Монголын Үндэсний бөхийн аварга хэмээгдэн монголчуудынхаа хайр хүндэтгэл хүлээсээр ирсэн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “улсаа өрөнд оруулагчидийн жагсаалтад багтаж байгаа харамсалтай мэдээлэл гараад байгаа билээ.

Тэрбээр 2008 онд “Түгээмэл түмэн хишигтэн”  хэмээх нэр бүхий ХХК-ийг байгуулан өөрөө гүйцэтгэх захирал нь болж байсан юм. Хожим 2010 онд уг компанийг төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр шилжүүлж, гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд таван жилийн дараа компанийг үүсгэн байгуулагчаас өөрийн нэрийг хасаж, 2015 онд өөрийн дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийг захирлаар томилсон.

Харин 2017 онд бичиг баримтад дахин өөрчлөлт оруулан ганцхан Г.Буяндэлгэрийг гүйцэтгэх захирал болгон бусад нэрсийг нь хасан компанийн үйл ажиллагааны чиглэлийг авто зогсоол, авто засвар, зоогийн газар, зочиж буудал болгосон байдаг. Энэ олон өөрчлөлтийн дараа А.Сүхбат төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иар Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээлийг 2020 оны долдугаар сард авсан байдаг.

Харин одоо А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-д 14.9 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байж болзошгүй учир АТГ-аас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  Энэ дашрамд өгүүлэхэд А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 800 сая төгрөгийн зээл авч байсан бөгөөд. Эндээс харахад их хурлын гишүүн асан, их аварга А.Сүхбат авч болох бүх зээлийг өөрийн хамаарал бүхий компаниуддаа авдаг ч эргүүлж төлдөг эсэх нь их эргэлзээтэй болж таарч байна.

Нэгэнт л А.Сүхбаттай холбогдох хэргийг шалгаж байгаа юм чинь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хаданд өөрсдийн ноёрхлоо тогтоосон “Тайван зогсоол”-д хамаарагдах асуудлыг шалгаж, гэр бүлээ орхин амьдралын төлөө зүтгэж байгаа жолооч нарын үгийг сонсох нь хэргийг шударга шүүж, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэхэд нэмэр болно хэмээн хууль хяналтын байгууллагын анхаарал хандуулах хэрэгтэй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.