НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛД ДЭЛХИЙН ЗАРИМ УЛС ОРОНД ХУУЛИАР НЬ ХОРИГЛОСОН, ГАЖ БУРУУ УРСГАЛЫН ЖАГСААЛТАД ОРСОН СҮМ, ХИЙД ЦӨӨНГҮЙ БАЙНА

Монгол Улс 70 гаруй шашны урсгалтай болжээ.Ингэж гаарах болсон нэг шалтгаан нь сүм хийдийн үйл ажиллагааг зохицуулсан ямар ч хууль эрх зүйн орчин Монголд байхгүйтай холбоотой. Нийслэлийн хэмжээнд шашны 15 урсгалын 321 сүм, хийд үйл ажиллагаа явуулж байна. Тодруулбал, буддын 80, христийн 189, шашны бусад урсгалын 52 сүм хийд үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр сүм хийд дотор дэлхийн зарим улс оронд хуулиар нь хориглосон, гаж буруу урсгалын жагсаалтад орсон сүм, хийд цөөнгүй бий аж. Жишээлбэл, БНСУ-ын христийн Шинчонжи урсгалын хэд хэдэн салбар Монголд үйл ажиллагаа явуулдаг. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Улаанбаатар хотод энэ гаж урсгалын хэд хэдэн том цуглаан бий.Тэр цуглаанд нь хэдэн зуугаар тоологдох итгэгчийг бэлтгэдэг гэх. “Шинчонжи” гэдэг нь “Шинэ тэнгэр, газар” гэсэн утгатай. “Шинчонжи урсгал нь маш их идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, нийгэмд сөрөг үр дагаврыг авч ирж буй гаж урсгал. Энэ гаж урсгал Монголд хэд хэдэн салбартайгаар сургалт семинарыг өргөн цар хүрээтэйгээр хийдэг чуулган. Тэд худлаа ярихыг нүгэл гэж үздэггүй. Ариун зорилгынхоо төлөө худал ярих нь байх ёстой үзэгдэл гэж үздэг. “Мүүнийн шашин”, “Шинэ тэнгэр, газрын сүм”, “Төгс хүчит бурхны сүм”, “Ээж бурхан”, “Еховагийн гэрчүүд” зэрэг нэлээд өргөн цар хүрээтэй гаж урсгалын сүмүүд далд хэлбэрээр Монголд үйл ажиллагаа явуулсаар байна. Монголд ойролцоогоор христийн шашны 30 орчим гаж урсгалын чуулган үйл ажиллагаа явуулдаг гэх албан бус тоо бий. Хэдийгээр ардчилсан нийгэмд иргэн хүн шашин шүтэх, эс шүтэх эрхтэй ч хэн дуртайд нь тархиа угаалгаж, мухар сүсэгт автсаар байх уу гэдгийг бодолцох цаг нэгэнт болжээ.

Х.БУЛГАНТУЯА БУРУУ ГАРЫН ХҮН БОЛОЛТОЙ ...

Гадныхан өөрийн талд үйлчлэх эд хөрөнгөд дуртай удам судар муутай эрлийз нөхдийг сонгон авдаг гэлцпэг. Түүний нэг жишээ : “Рио Тинто” компани Х.Булгантуяаг сонгон авч Австралид сургуульд сургаж , сургуулиа төгсөнгүүт тэрбум төгрөг өгч Сангийн яамны дэд сайд болгосоноос харагдана. Тухайн үед Оюутолгойтой холбогдсон татварын маргаан тэдний талд тэгж шийдэгдсэн байдаг. Зориуд бэлтгэгдсэн ийм нөхдийг гадныхан улс төрд оруулж Монгол Улсыг хилийн цаанаас удирдаж байна” хэмээх үгийг ч хамгийн сүүлд Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар “Хөрөнгө оруулалтын” гэх хууль УИХ-д оруулж ирсэнээрээ нотолсон байдаг. Гадны захиалгатай байж болох энэ хуулийг угсаа гарал эргэлзээтэй, гадныхантай хамтран ажилладаг, тархи толгойгоо угаалгасан нөхдөөр хийлгэсэн гэх мэдээлэл ч олон нийтлэгдсэн. Үүний зэрэгцээ Х.Булгантуяа дэд сайд байхдаа улсаа “Эдийн засгийн хориг”-т оруулж байсан түүхтэй. (ФАТФ-ын хар жагсаалтад санаатайгаар оруулсан гэх мэдээлэл байсан ч УИХ-д дэвшсэн нь Рио Тинтогийн нөлөө байсан гэх) Нэгэн цагт Монгол Улсыг хорлож байсан тэрээр өдгөө парламентаар дамжуулан Монгол Улсыг харийнханд өгөх бодлого оруулах гэсэн болчимгүй бодлогыг нь цаг тухайд нь таслан зогсоохоор нэгдсэн иргэдийн ч гарцаагүй зөв бөгөөд ингэж л хянуур сэрэмжтэй хяналттай байх нь зүйн хэрэг юм.

ҮНСИЙГ ЦЕМЕНТТЭЙ ХОЛЬЖ БАРИЛГА БАРЬХАД ХҮРГЭСЭН НОЦТОЙ ҮЙЛДЭЛД ТӨРИЙН АЖИЛТНУУД Ч ОРОЛЦЖЭЭ !

Гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй эмэгтэй 2019 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд “Пума сервис” ХХК-ийн хашааг түрээсэлж хуурамч цемент үйлдвэрлэж, түүнийгээ зардаг байжээ. Ингэхдээ “Мак цемент” ХХК-ийн барааны тэмдэг буюу “Мак евро цемент” гэсэн цемент болон уутыг ашиглаж цемент болон үнсийг хольж, бусдад худалддаг байсан нь илэрсэн. Учир нь түүний хуурамчаар хийсэн цемент худалдаж авсан “Ай Би Эс групп” ХХК, “Оршил” констракшн ХХК-иуд тухайн цементээр орон сууцны давхруудын цутгалтын ажил хийсэн бөгөөд тус цементээр хийсэн ажил нь шаардлага хангахгүй, хөлөөр үрэхэд шороо болж бутраад байжээ. Тиймээс дахин хуулж, ажлаа дахин хийх болсон гэх мэт эдийн засаг болон цаг хугацааны хувьд их хохирол амссан байна.Тэгвэл энэ хууль бус ажиллагаанд төрийн өмчит компанийн ажилтнууд хүртэл оролцдог байсан нь ил болжээ.Тодруулбал, залилан мэхлэгч эмэгтэйд үнс нийлүүлдэг байсан этгээдүүд нь “Дулааны 4 дүгээр цахилгаан станц” Төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнууд бөгөөд “Зуухан” цехийн цахилгааны шүүлтүүрээс гарч байгаа хуурай үнсийг бусдад худалдаж, ашиг олдог байжээ. Ингэхдээ компанийн хашаа руу үнс ачих машиныг бүртгэхгүй оруулж гарахад зарлагын баримт үйлдэхгүйгээр гаргаж байсан нь илрээд байна. Тиймээс тэднийг АТГ-т эрүүгийн хэрэг үүсгэн мөн шалгаж байна.

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ Ц.НЯМДОРЖИЙГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛСЭН ҮҮ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг УИХ-ын дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Мөнх-Эрдэнийн өгсөн гомдлын дагуу албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Түүнийг өөрийн хамаарал бүхий этгээдээ төрийн өндөр дээд албанд томилоход нөлөөлсөн байж болзошгүй гэх үлндэслэл байгаа аж.Тэрээр өөрийн төрсөн хүү Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилж, үйл ажиллагаанд хяналт тавьж, чиглэл өгч удирдаж байгаа нь хууль зөрчсөн асуудал хэмээн хууль, хяналтынхан үзжээ. Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 29-ний хуралдаанаар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Анхбаярыг томилсон байдаг. Үүнээс өмнө түүний аав Ц.Нямдорж нь ЗГХЭГ-ын даргаар томилогдсон байсан.үний зэрэгцээ АТГ-аас Ц.Нямдоржийг хууль хяналтын байгууллагаас үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт буруутган шалгаж эхэлсэн бйаж болзошгүй аж. Ц.Нямдорж нь ХАСХОМ-тээ тус бүр нь 500 сая төгрөгийн үнэ бүхий хоёр амины орон сууцтай хэмээн бүртгүүлсэн. Ингэхдээ дээрх орон сууцыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа учраас хөрөнгийн эх үүсвэрийг нь шалгах ажиллагаа эхэлсэн гэх мэдээлэл ч байна.

ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДСАН ЭТГЭЭД 4 НАСТАЙ ДАГАВАР ОХИН БОЛОН 6 НАСТАЙ ТӨРСӨН ХҮҮГЭЭ УДАА ДАРАА ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙЖЭЭ

Хан-уул дүүрэгт дагавар охиноо хүчиндсэн хэрэг гарч цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан шалгасан байна. Уг шалгалтаар тэрээр 4 настай дагавар охиноо удаа дараа хүчинддэг байсан бөгөөд 6 настай төрсөн хүүхдээч хүчинддэг байжээ. Тус хэргийг үйлдсэн эрэгтэй 45 настай Б нь 2016 онд 7 настай дагавар охиноо хүчиндсэн хэргээр Орхон аймгийн шоронд ял эдэлж байгаад өршөөлөөр суллагдсан байна. Бага насны хүүхдээ удаа дараа хүчирхийлсэн этгээдүүдэд өршөөл үзүүлсний улмаас дахин хоёр бага насны хүүхэд хохирлоо. Хохирогч хүүхдүүдийг одоогоор 108 хүүхэд хамгаалах төв хүлээлгэн өгчээ.

УГААР МЭДРЭГЧ АЖЛААГҮЙГЭЭС БОЛЖ 1-52 НАСНЫ 8 ХҮН НЭГ ӨДӨРТ УГААРТАН ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭВ

Галлагааны цаг эхэлсэн энэ үед иргэд ихээхэн угаартах боллоо. Угаартаж байгаа тохиолдолууд нь угаар мэдрэгч ажлаагүйгээс болон өөрсдийн хайхрамжгүй байдлаар гарсаар байна. 2021.10.26-нд БЗД-ийн Чулуут .... тоотод Эрэгтэй 21 настай О, эмэгтэй 20 настай Н, эрэгтэй 1 настай Б, эмэгтэй 1 настай Н нарын 4 хүн угаартан ЭХЭМҮТ-д хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн байна. Мөн СХД-ийн Зээл ... тоотод эмэгтэй 52 настай О, эмэгтэй 41 настай Б, эмэгтэй 22 настай А, эмэгтэй 5 настай А нарын 4 хүн угаартан хордлого тайлах эмчилгээ хийлгэжээ. Тухайн иргэдийн гэрт байдаг угаар мэдрэгч ажлаагүй гэх. Хэрэв магадгүй энэ байдлаар тухайн иргэд угаартан нас барахыг ч үгүйсгэхгүй юм. Тиймээс иргэд аль болох сонор сэрэмжтэй байж. Хүйтний улиралд угаар мэдрэгчээ шалгаж байхыг зөвлөж байна.

5 САРТАЙ ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙГ АЙЛГАН СҮРДҮҮЛЖ ХҮЧИНДЖЭЭ

Өмнөговь аймаг "Ханбогд суманд бусдад хүчиндүүлсэн" гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад 2021.10.26-ны 19:18-д хүлээн авч шалгахад Дундговь аймгийн харьяат эмэгтэй 21 настай О-г Ханбогд сумын харьяат эрэгтэй 34 настай А нь согтуурсан үедээ айлган сүрдүүлж, хүчиндсэн байна. Одоогоор тус хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тодруулга : Тус хүчиндүүлсэн гэх хохирогч О нь 5 сартай жирэмсэн гэх

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ НЭРИЙН ДООР ИРГЭД ХОХИРСООР БАЙНА

Б.З.Д-ийн 16-р хороонд байрлах сүүний-27-р байрыг дахин төлөвлөлтөд оруулахаар болж гүйцэтгэгч компаниар нь Ансестор ХХК тодорсон байгаа. Тэгвэл гүйцэтгэгч компаны хувьд оршин суугчидтай тохиролцож чадаагүй болон "байр баригдаж дуусах хоёр жилийн хугацаанд амьдрах газараа өөрсдөө олцогоо бидэнд та нарт өгөх түрээсийн мөнгө байхгүй" гэх зүйлийг хэлсэн байна. Тэгвэл яагаад хөрөнгө мөнгөгүй компани тендерт ялж гүйцэтгэгчээр тодров... Мөн оршин суугчдын 50-аас дээш хувь нь энэ Ансестор ХХК-ээр бид барилгаа бариулахгүй өөр компани сонгож өгнө үү гэсэн хүсэлтийг шат шатны байгууллагат хүргүүлсэн боловч ямарч хариу хүлээж аваагүй. Оршин суугчдынхаа эрх ашгийг хамгаалах ёстой С.Ө.Х-ийн дарга нь Ансестор ХХК-тай нийлэн оршин суугчдаа тохиролц гэж дарамталдаг. Тохиролцоонд хүрч чадаагүй болохоороо гүйцэтгэгч Ансестор ХХК оршин суугчдын дулааныг нь тасалсан шөнө оройн цагаар хулгайч, дээрэмчин зан гаргаж орцных нь цонхыг хагалж, паарыг нь эвддэг болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө гэж оршин суугчид ярьж байлаа. Яагаад заавал хүйтний улирал ирж цар тахалтай ийм хүнд үед байраа чөлөөлж өг гэж дарамталж оршин суугчдын амь нас эрүүл мэндэд ноцтойгоор занал хийлж байгааг хоёр гурван хүний ашиг сонирхлын зөрчил байнуу даа гэж харагдаж байна. Оршиг суугчдын дунд цэцэрлэгийн болоод сургуулийн насны хүүхдүүд байдаг бас хэвтрийн хүн байдаг бүгд ханиад томуу хүрсэн өвлийн хувцастайгаа гэр дотороо амьдарч байгааг оршин суугчид ам уралдан ярьж байлаа. Дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулдаг тендерийг иргэдэд нээлттэй болгох, иргэдийн саналыг авдаг болох талаар шийдвэр гаргахыг хотын удирдлагууд анхааралдаа авах цаг нь иржээ.

ЛИЦЕНЗИЙН НАЙМААГ Д. СУМЪЯАБАЗАР ИНГЭЖ ХИЙЖЭЭ !!!

Д.Сумъяабазар ХАЙГУУЛЫН лицензийг АШИГЛАЛТЫН лиценз болгож өгснийхөө шагналд 1 сая долларын урамшуулал авах гэрээ оффшор компанитай хийжээ. Д.Сумъяабазар нь НИТХ-ийн гишүүн, СХД-ийн МАН-ын даргын алба хашиж байх үедээ буюу 2010 оны үед Дорноговь аймгийн Хатанбулаг суманд хайгуулын лиценз эзэмшдэг “Новаметал ресурс ” компанийхаа хувьцааг оффшор бүсэд бүртгэлтэй “Наталъя-1“, “Өндөртолгой минерал инк” компаниудад худалдсан. Дээрхи 2 компани болоод оффшор бүсэд бүртгэлтэй “Werde Energy International Inc”, “Firebird Mongolia Fund LtD”, “SMDD Capital LtD” зэрэг компаниудтай -Шагналын гэрээ -Зээлийн гэрээ -Хувьцаа захиалах гэрээ -Ерөнхий нөхцлүүдийн гэрээ -Захиалгын гэрээ -Хувь эзэмших гэрээг тус тус байгуулж хамтран ажиллаж байсан тухай баримтууд www.Toronto Stock Exchange and TSX Venture Exchange, www.sedar зэрэг олон улсын байгууллагуудын мэдээлэл болон ERNST and YOUNG Mongolia Audit LLC-ийн 2011-2018 оны Жилийн санхүүгийн нэгдсэн хараат бус аудитын тайлангууд тус тус гарсан байна. Товчлон дурдвал: 1.“Өндөртолгой” нэртэй лицензийг “Аса групп”ХХК анх авч Д.Сумъяабазарт шилжүүлжээ. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагтт орших “ Өндөртолгой” гэх газарт 20683 гектар талбай бүхий алт, зэсийн хайгуулын Х- 8573 тоот тусгай зөвшөөрлийг 2003-02-05-ны өдөр Ашигт малталын газраас “АСА групп” ХХК-д олгожээ. Улмаар 2010-4-21-нд “АСА групп” ХХК-аас уг лицензийг Д.Сумъябазарын эзэмшдэг “Новаметалл ресурс” ХХК-д шилжүүлсэн байна. 2. Д.Сумъяабазар “Новаметал ресурс” ХХК-ийн хувьцааг “Наталъя-1”ХХК-д зарж, лицензээ барьцаалан 100,000 ам доллар зээлсэн байна. 2010-08-10-нд“Новаметал ресурс” ХХК хувьцааныхаа 51 хувийг Люксембургт бүртгэлтэй “Наталъя-1” ХХК-д 51,000 $ -оор зарах захиалгын гэрээ байгуулжээ 2011-03-23-нд Д.Сумъяабазар “Новаметал ресурс” ХХК-д буй лицензээ барьцаалж “Наталя-1” ХХК-иас 100 000 $ -ийг 10 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн байна. 2011-12-31 гэхэд “ Наталъя-1” нь “Новаметал ресурс”-ын хувьцааг 100 хувь эзэмших болжээ 3. Оффшор бүсэд “Өндөр толгой минералс инк” компани байгуулжээ 2010-12-22 нд Бритиш Колумбид байгуулагдсан “Өндөр толгой минералс инк” компаний охин компаниар Люксембургт бүртгэлтэй “Наталья-1” Монголд бүртгэлтэй “ Новаметал Ресурс" ХХК Канадын “Wedge Energy Inc” бүртгэгдсэн байна. “Өндөр толгой минералс инк” компани өөрийн 100 хувь эзэмшдэг охин компани болох “Новаметал ресурс”-ээр дамжуулан Өндөртолгойн ордын лицензийг авсан байна. Лиценз хадгалахад жил бүр 29860 доллар төлдөг талаар тэмдэглэжээ. 4. Хайгуулын лицензийг Ашиглалтын лиценз болгох урамшуулал нь 1 сая доллар Д. Сумъяабазар нь өөрийн “Новаметал” компаний нэр дээр байсан Хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож өгсний шагналд 1 сая $ авах шагналын гэрээг 2011-05-13 нд “Наталъя-1” ХХК-тай хийжээ. Хайгуулын лицензийг 30 жилийн ашиглалтын лиценз болгох “Шагналын гэрээ”-ний дараа Д_Сумъяабазар нь “Новаметал ресурс” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байхаа больж Х-8573 лицензийг “Undur Tolgoi Minerals Inc”, “Werde Energy International In”c, “Firebird Mongolia Fund LtD”, “SMDD Capital LtD” зэрэг офшор бүсэд бүртгэлтэй компаниуд эзэмших болжээ. Өнөөдрийн байдлаар “ АСА групп” ХХК, “Новаметалл ресурс” ХХК улсын бүртгэлд бүртгэлгүй.Татан буугдсан аж ахуйн нэгжид оржээ . Х-8573 дугаартай "Өндөр толгой" хайгуулын лиценз Ашигт малтмал,газрын тосны газрын Кадастрын мэдээллийн санд “чөлөөлсөн” гэсэн тэмдэглээстэй байна.

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИАС ЗАРЛАСАН ХОЁР ТЕНДЕРТ НЭГ КОМПАНИ ЯЛСАН НЬ “ТОХИРОО” ЮУ

2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр зарласан жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Нүүрс баяжуулах үйлдвэрийн олон улсын шаардлагад нийцсэн ТЭЗҮ, FEED боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” тендер, энэ оны наймдугаар сард зарласан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” гэсэн хоёр тендерт нэг компани ялжээ. Баримт нь энэ байна. Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн Хятадын компанид давуу байдал олгож, ТЭЗҮ-г охин компани нь хийж, харин толгой групп нь барилгын зураг төслийг гарган барьж гүйцэтгэх тендерт ялсан нь төрийн бүхий л хуулийг зөрчихөөс гадна тендерт тавих шаардлагаа ч хангаагүй байна. ТЭЗҮ боловсруулах тендерт ялсан БНХАУ-ын “Чайна Металлуржикал Инженеринг” ХХХ (China Metallurgical Engineering Co., Ltd.), зураг төсөв боловсруулах барилга, угсралтын ажил гүйцэтгэх төсөлд ялсан “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ нь хоёулаа төрийн хуулийн шалгуурыг давж чадахгүй бүдрэх байсан ч тэднийг хууль бусаар ялуулсан бололтой. “Нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх” тендерийн сонгон шалгаруулалтад БНХАУ-ын Төрийн өмчийн компани болох “Синостеел Экьюпмент энд Инженеринг групп” /Sinosteel Equipment & Engineering Co., Ltd/ ялалт байгуулсан бөгөөд нийтдээ 954.182.113.500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр бичиг баримтаа бүрдүүлж өгчээ.Үүнээс ч бага үнийн дүнгээр буюу 881.955.731.075 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой хэмээн “Power China BGTG Joint venture”-ээс үнийн саналаа ирүүлсэн тус компанийг үл тоож, хамгийн өндөр үнэтэйг сонгосон нь тендерийн журам дүрмээр бол хамгийн бага үнийн саналаар хамгийн чанартайг хийж гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах ёстой ч өндөр үнэтэй хийж гүйцэтгэхээр саналаа ирүүлснийг нь сонгож, гэрээ байгуулах эрх олгожээ.

1 ... 291 292 293 294 295 296 297 298 299 ... 314