МУУ ЧОНО БОРООНООР ГЭЖ З.БАЛДАНДУГАР КОВИД ЦАР ТАХАЛ ДАЛИМДУУЛАН БГД-ИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨСВИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАВШСАН УУ?

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар нь цар тахлын хүндрэлтэй үед буюу  2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны хооронд нийтдээ 20 орчим тэрбум төгрөгийн төсвийг ЭМЯ, даатгалын газраас татан төвлөрүүлж, хамгийн өндөр төсвийг дүүрэгтээ татсан  байдаг. Харамсалтай нь энэ их мөнгө эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний нэмэгдэл болохын оронд Монголын Үндэсний их сургуулийн данс руу тэрбумаараа орсон ноцтой баримт ил болоод байна.

Тодруулбал: 2021 онд татан төвлөрүүлсэн төсвийн хөрөнгө оруулалтаас зөвхөн Монголын Үндэсний их сургууль руу гэхэд 1 тэрбум төгрөгийн гүйлгээг хийсэн бөгөөд. Тухайн үед түр тусгаарлах байрны зориулалтаар МҮИС-ийн байрыг түрээсэлж байсан гэх боловч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв нь онцгой нөхцлийн үед буюу ковидын цаг үед өөрийн байрандаа тусгаарлах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан байдаг. Гэвч З.Балдандугар дарга МҮИС-ийн байрыг ашиглахаар шийдэж, ингэхдээ тэрбум орчим төгрөгийг түр тусгаарлах байр гэсэн нэрээр шилжүүлчихсэн байна. Шилжүүлгийг задалж харвал нийтдээ найман удаагийн гүйлгээгээр ковидын үеийн ор бэлтгэл нэрээр их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд энэ талаараа шилэн дансны мэдээлэлдээ тусгаагүй, ямар нэг гэрээ, харьцуулалтын үйл явц огт байхгүй байгаа юм. Түүнчлэн эдгээр гүйлгээний дунд 424 сая төгрөгийг бинзений үнэ гэсэн утгаар шилжүүлсэн байгаа нь мөн л анхаарал татаж байгаа юм. 

Зөвхөн хувийн сургуулийн хажуу хаяаг цар тахлын нэрээр тэрбум тэрбум төгрөгөөр түрээсэлж, үүнийхээ задаргааг тайлагнаагүй байгаа нь өөрөө хардах, хувьдаа төсвийн мөнгийг завшсан байж болзошгүй гэж үзэх хангалттай үндэслэл болох бөгөөд эрхэм дарга З.Балдандугарын ХОМ-ыг эргэн харах, АТГ шалгах нөхцөл бүрдсэн гэж харж болохоор байна. Нэгэнтэй Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга З.Балдандугар нь Ерөнхий сайдтай хийх уулзалтын үеэр эмч, эмнэлгийн ажилчдадаа сардаа 3 сая төгрөгийн цалин өгч байгаа хэмээн худал мэдүүлж байсан. Ямартай ч Баянгол дүүргийн ЭМТ-ийн дарга КОВИД цар тахлын үеийг далимдуулан их хэмжээгий мөнгө угаасан байх магадлалтай болоод байна

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.