ИРГЭДИЙН ТАТВАРЫН МӨНГИЙГ ТЭРБУМААР НЬ ЗАЛГИЛДАГ УВС АЙМГИЙН ИТХ Ө.БАРСҮРЭН ГЭХ ЭРХЭМ БИЙ !!!

Увс аймагт 300 ортой оюутны дотуур байр барих тендер зарлагдаж тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ө.Барсүрэн гэх эрхмийн Амарсанаа ХХК шалгарсан байна. Шалгарсан дариудаа төсвөөс  2.9 тэрбум төгрөг  авсан ч өнөөдрийг хүртэл оюутны байр боссонгүй. Цаашлаад эрхэм Ө.Барсүрэн  "дахин мөнгө нэмж өг, үгүй бол барихгүй" хэмээн ярьж яваа бололтой. 

 

Төсвөөр баригдах байсан тухайн оюутны байрыг баригдахыг нь хүлээсэн олон оюутан өнөөдөр тус аймагт айл, айлаар аргацааж байгаа бололтой. Баригддаггүй барилгуудад төсөв суулгаж өгсөн цаашлаад гэрээ хийсэн албан тушаалтнууд яагаад шахаж шаардахгүй байна вэ? Иймэрхүү байдлаар төсвийн мөнгө залгилсаар баяжиж суугаа эрхмүүд бүх шатанд байгаач тэдэнд ямар хариуцлага тооцохгүй байгаа нь харамсалтай.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.