УБТЗ-ЫН НЭР БҮХИЙ 15 ДАРГА НАР ХУУЛЬ БУСААР ӨӨРСДИЙГӨӨ ШАГНАСАН ШАГНАЛАА БУЦААН ТӨЛӨЛТ 35% ЯВАГДАЖ БАЙНА

Эдийн засаг хүндрэлтэй байгаа цаг үед шагнал урамшууллыг аль болох танах, хэмнэлттэй хандах нь зүйтэй баймаар. Гэтэл томоохон дарга нар өөрсдийгөө шагнаж, урамшуулах асуудал гарсаар байгаа юм.  

Тодруулбал: УБТЗ-ын нэр бүхий 15 дарга өөрсдийгөө 790 сая төгрөгөөр шагнасан зөрчил илэрсэн байна.

УБТЗ-ын Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас "Улаанбаатар төмөр зам ХНН"-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд. Шалгалтаар нэр бүхий 15 хүнийг Алтанширээ дэх Газрын тосны үйлдвэрийн дэд бүтэц 27 км төмөр замын ажлыг гүйцэтгэхэд сайн ажилласан гэж 790.000.000 төгрөгөөр шагнасан хэрэг дотоод аудит шалгалтаар илэрсэн байна.

УБТЗ-ын дарга Х.Хэрлэн уг асуудлыг хууль бус хэмээн үзэж буцаад төлүүлэх шийдвэр гарсан бөгөөд. Уг шийдвэрийн дагуу акт тавиад төлүүлэх ажиллагаа хийгдэж зарим хүмүүс нь буцаад төлж эхлээд байгаа бөгөөд тухайн нэр бүхий дарга нар хууль зөрчсөн үйлдэл тул ямар нэгэн асуудал гаргахгүйгээр буцаад төлнө хэмээн мэдэгджээ.

Одоогоор шагнал авсан бүх хүмүүст акт тавьж эргэн төлөлт хийгдэж байгаагаас гадаад иргэд нь буцаан төлсөн байгаа бол эргэн төлөлт байдлаар 35 хувьтай явагдаж байна.

Дарга нар өөрсдийгөө шагнах нь хууль бусаас гадна ёсзүйгүй тул энэ асуудал дээр иргэдийн зүгээс нэлээн шүүмжлэл дагуулаад байна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.