УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.БҮРЭНБААТАР НАРЫН ТОХИРОО

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өчигдөр мэдээлсэн.

Түүнийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын захиалгаар хэд хэдэн контент бэлтгэж дундаас мөнгө унагасан баримтууд ил болсон байна

Тус албан тушаалд томилогдсон цагаасаа хойш Худалдан авалтын тухай дотоод журам гэгчийг мөрдлөгө болгож,  500 орчим гэрээ хийсэн асуудалд холбогджээ. Ингэхдээ гэрээ хийх үнийн босго 10 сая төгрөг байсныг 20 сая болгож өсгөсөн, хувьдаа ашиг олсон гэх асуудалд холбогдсон байна.

Гэрээний босго нэмэхдээ энэ тухай ямар нэг зөвшөөрөл, шийдвэрийг Үндэсний зөвлөлөөр гаргуулаагүй нь хууль зөрчсөн асуудал болж байгаа юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.