“БЭРЭН ГРУПП”-ЫН ЗАХИРАЛ Б.МӨНХТӨРИЙГ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2022:02:22 ӨДРИЙН 110-Р ДУГААРТАЙ ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИНД ЗААСАН БАРИМТ, МЭДЭЭЛЭЛ АВАГДААГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР СУЛЛАГДЛАА

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч ХӨГЖЛИЙН БАНКНЫ чанаргүй зээлдэгч Б.Мөнхтөрийг /“Бэрэн групп” ХХК-ийн захирлаар ажилладаг/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг хүлээн авч, 2022 оны гуравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбартай танилцахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 110-я дугаартай шүүгчийн захирамжид заасан баримт, мэдээлэл авагдаагүй байна гэж үзсэн.

Иймд прокурорын Б.Мөнхтөрийг яллагдагчаар цагдан хорих үндсэн хугацаа болон үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих хугацааг сунгах талаар саналыг хүлээн авахаас татгалзаж түүнийг  2022 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн суллахаар шийдвэр гарсан байна ямартай ч  “Бэрэн групп”-ын захирал Б.Мөнхтөр суллагдлаа

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.