ХӨГЖЛИЙН БАНКИНД 60 ТЭРБУМЫН ФРАКЦЫН “АЛТАЙ КОНСТРАКШН” ХХК-ИЙН Х.БАТ-ЭРДЭНЭ БОЛОН М.ЭНХБОЛД НАР ХИЛ ДЭЭРХ ОРДНЫ ЛИЦЕНЗИЙГ БАРЬЦААЛСАН ГЭВ

Тодруулбал: Хуурай сүүний үйлдвэр байгуулна хэмээн "Монгол драй милк" компаниараа их хэмжээний зээл авахдаа Хил дээрх ордын лицензийг Хөгжлийн банкинд барьцаалжээ улсын зүүн хил буюу Дорнод аймгийн Баянтүмэн сумын хилийн заставын орчимд нүүрсний олборлолтын ордын "Хашаатын цав" нэртэй лицензийг барьцаанд тавьсан байна. "Алтай констракшн" ХХК-ийн Х. Бат-Эрдэнийг Хөгжлийн банкны зээлийн асуудлаар баривчлан хорьж байгаа. Тэгвэл түүний барьцаалсан ордод АТГ-аас нэгжлэг хийж, олборлосон баялгийг нь хураасан талаар isee сайтад мэдээлжээ. 

"Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэ болон М. Энхболдын 60 тэрбумын фракцынхан Монгол улсын хилийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг юм. Энэхүү орд нь улсын хилийн зурвас буюу улсын тусгай хэрэгцээний газарт байсан бөгөөд 2017 онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын үед "Алтай констракшн" ХХК-ийн Х.Бат-Эрдэнэд олгожээ. Х.Бат-Эрдэнэ нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын холбогдсон Лицензийн наймаанд оролцсон түүний ойрын хүн юм. Лиценз эзэмшигч "Меланж" компанийг Х.Болортамир гэх хүний нэр дээр байгуулж байгаад хуйвалдан лиценз авч, хууль бус олборлолт эхлүүлээд байсан юм.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.