ХОВД АЙМГИЙН ЦЭЦЭГ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ТААЗ НУРЖЭЭ

Тухайн сургууль нь 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Сургуулийн барилгад   2020 онд 460 сая төгрөгийн их засварын ажлыг “Далай-Алтай” компани гүйцэтгэж байжээ.Гэвч сургуулийн гадна, дотно иж бүрэн засвараас хойш хоёр жил бололгүй сургуулийн тааз нурсан байна.

Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн сургуулийн албан тушаалтан Д.Мөнхтөр: “ Цэцэг сумд хүчтэй салхи шуурч, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, сургуулийн тааз нурсан.  2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар сургуулийн гадна, дотор иж бүрэн засварын ажлыг хийж дуусгаж байсан. Сургуулийн тааз нурсан нь байгалийн гамшигт үзэгдлээс л болсон” гэж тайлбарлажээ. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.