ХОТЫН ДАРГЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛД 5 ТЭРБУМ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТСИЙНХ НЬ ТӨСӨВ НЬ ДАНГААРАА 2 ТЭРБУМ ГЭВ

Тодруулбал: Төрийн албанд ажиллаж байгаа сэтгүүлч нарын тоо хувийн хэвшилд байгаагаасаа бараг илүү болчихсон. Өмнө нь төрийн байгууллагууд нэг хэвлэлийн төлөөлөгчтэй (хот гэхэд зургаахан орон тоотой), тэдгээр нь сэтгүүлчдийг шаардлагатай эх сурвалжтай холбож өгөх, хэвлэлийн бага хурал зарлах, мөн хэвлэлээр гарч байгаа мэдээллийг цуглуулж анализ хийх үүрэгтэй байсан бол одоо төрийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн редакци (сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч) ажиллаж мэдээллээ өөрсдөө бэлтгэж, өөрсдөө тараадаг болчихсон бөгөөд. Хувийнхан зөвхөн бэлтгэсэн бэлэн мэдээллийг нь дамжуулдаг амьгүй албатууд болж хувирсан гэхэд хилсдэхгүй. Юун нөгөө төрийн албыг цомхтгох, төсвийн мөнгийг хэмнэх, гамнах. 

Тухайлбал: Хотын даргын хэвлэл мэдээлэлд зориулсан төсөв нь гэхэд л 5 тэрбум. Хэвлэл мэдээллийн хэлтсийнх нь төсөв дангаараа 2 тэрбум байх жишээний. Төрийн ордонд суугаа 3 өндөрлөг ч ялгаагүй тус тусдаа 20 гаруй хүнтэй пиар багтай. Тэд зөвхөн Засаг даргадаа л үйлчилнэ, доошоогоо орлогч дарга нар нь бүгд тус тусдаа хэвлэлийн төлөөлөгчтэй, хувийн сайт, телевизтэй байгаа юм. 

 

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.