НЭГҮҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН БААТАР Э.БАТ-ҮҮЛ, ТҮҮНИЙ ХҮҮ Б.ЧУЛУУДАЙ НАРЫГ ГЭМ БУРУУТАЙД ТООЦЛОО

Монголын Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УИХ-ын гишүүн асан зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Монгол улсын баатар Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан А.Гантулга, “Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өчигдөр шүүгч нар дүгнэлтээ танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо. Харин Нарантуяа, Ганхуяг, Оюунжаргал, Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Өнөөдөр буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарлалаа. Эргэн сануулбал : Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.

ХӨЛБӨМБӨГИЙН ТАЙЛБАРЛАГЧ Э.БАЛЖИННЯМ БУРХАНЫ ОРОНД ДЭВШЛЭЭ ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Монголын олон, олон хүүхэд, залуусыг хөлбөмбөгийн спортод хайртай, дуртай болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан тэрээр бурханы оронд заларчээ. Өвөрмөц сөөнгө хоолой, хөгжилтэй гал гарсан тайлбарыг нь хөлбөмбөг сонирхогчид мартахгүй биз. Тэрээр "Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ?", "Хөл бөмбөгийн бурхан тэнгэр ивээг" гэхчлэн өвөрмөц хэв маяг, яриагаараа олны танил болсон юм. Түүний хувьд хөлбөмбөгийг зүгээр ч нэг тайлбарлаад зогсохгүй бүхий л үүх түүхтэй нь ярьдаг ногоон талбайн нэвтэрхий толь байв. Тэрээр өөрийнхөө нэгэн ярилцлагатаа үеийнхэн дундаа хөл бөмбөгийн талаар хамгийн их мэдлэгтэй байсан, энэ спортод дурлаад 40 шахам жил болж байна гэж ярьж байсан ч удаатай. Ингээд бодход амьдралынхаа дийлэнх он жилыг хайртай спортдоо зориулсаар ийнхүү бурхны оронд заларлаа. Хөлбөмбөгийн спортын зуу зуун гайхалтай тоглолтуудыг өөрийн өнгө аясаараа тайлбарлан бидэн хүргэж байлаа. Хөлбөмбөгийн спортын Монголын нэг том тод өнгө биднийг орхин одлоо. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье

QUIZA ГЭХ ДУУЧИН ХЭВЛЭЛИЙНХНИЙГ ХАРЛУУЛЖ ГҮТГЭВ

12 сарын 3-нд харамсалтайгаа амиа алдсан онцгой байдлын алба хаагчын эхнэр мэдээлэл хийхэд хэвлэл мэдээллийн байгууллагууд очсон бөгөөд дийлэнх нь шууд лайваар мэдээлэл түгээсэн байдаг. Ингэснээр өнөөдрийн байдлаар олон нийт тухайн мэдээллийг мэдэж үүний улмаас ч гэр бүлийхэн нь мэдээлэл хийлээ. Гэтэл олны танил гэх Ноён quiza мэт эрхмүүд өөрсдийнхөө амбиц хөөж буруу ташаа мэдээлэл түгээж байгаа нь харамсалтай. Мэдээлэл болон асуудлынхаа учрыг тунгааж жиргэнэ үү !

ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ДУУСААГҮЙ НАС БАРСАН ИРГЭНИЙ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЛАА

Монгол улсад 450 мянган тэтгэвэр авагч өндөр настан бий. Одоогийн нөхцөл байдалд өндөр настай хүмүүсийн зарим нь хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлж барагдуулдаг заалттай. Нас барсны гэрчилгээ авахын тулд зээлээ бүрэн барагдуулах ёстой байдаг. Иймээс Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг нэг удаад чөлөөлөх тухай хуулийн төслийг зарим гишүүд санаачиллаа. Монгол Улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянга орчим байгаа. Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, инфляц хоёр оронтой тоонд орчихсон энэ үед тэтгэврийн мөнгө юунд ч хүрэлцэхгүйд хүрээд байна. Тиймээс тухайн хуулийн төслийг боловсруулсан гэдгээ илэрхийллээ.

ХОЁР Ч ЭРДЭНЭТ ХҮНИЙ АМИНД ХҮРСЭН ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГТ ХУУЛЬ ҮЙЛЧИЛЖ ХҮЧРЭХГҮЙ БАЙНА

Тод каннам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсээр байгаа. Тодруулбал : 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Тод каннам” эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан байдаг. Тухайн үеэд МХЕГ-аас “Тод каннам” эмнэлэгт шалгалт хийхэд тус эмнэлэг нь гоо сайхан нөхөн сэргээх зөвшөөрөлтэй хэрнээ мэргэшсэн арьс гоо заслын эмчгүйгээр үйл ажиллагаа явуулдаг нь илэрч байсан юм. Тиймээс Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл тухайн эмнэлэг нэрээ солин үйл ажиллагаа явуулж нэрээ “SM медикал” болгон өөрчлөн дахин нэг хүний эрдэнэт амийг эрсдүүлсэн хэрэг гарсан юм. Тодруулбал : АНУ-д амьдардаг 39 настай иргэн гурван хүүхдээ авахаар Монголд түр хугацаанд ирээд байхдаа тус эмнэлэгт мэс ажилбарт ороод амиа алдсан юм. “SM медикал” эмнэлэг нь “ТодББ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Харин энэ компанийн нэр дээр “Тод каннам” эмнэлэг үйл ажиллагаа явуулж байсан юм. Тухайн үед НМХГ-ийн дүгнэлтийн дагуу “Тод ББ” ХХК-ийн “Тод Каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэсэн ч ийнхүү эмнэлгийн нэрээ солиж дахин эрдэнэт хүний аминд хүрсэн болж таарсан. Энэ мэт арьс, гоо заслын чиглэлээр зөвхөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг 57 эмнэлэг байдаг байна. Тиймээс ч дахин асуудал дагуулахыг үгүйсгэхгүй учир хяналт шалгалтаа өндөрсгөх хэрэгтэйг тус эмнэлгийн үйлдэл харуулаад байна.

ХОРООЛЛЫН "БЕНЗ КАРАОКЕ" -Д ӨДӨР БҮР ҮҮР ЦАЙТАЛ АЖИЛЛАХ ДАВУУ ЭРХИЙГ ХЭН ОЛГОВ ? ДАРХЛАГДСАН "БЕНЗ КАРАОКЕ"-Г ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ИРЖ ШАЛГАСАНГҮЙ ...

Нийслэлд хэд хэдэн байгууллага шөнийн туршид дархлагдсан эрхтэйгээр ажилладаг.Тэдний ард эрх мэдэлтэн албан тушаалтан байж болзошгүй хэмээн иргэд ч харддаг. Энэ нь ч оргүй биш бололтой.Учир нь Улаанбаатарт хөл хорионы үеэр ч ажиллаж байсан гэгддэг “БЕНЗ” нэртэй караокэ-д цагийн хязгаарлалт огт мөрдөгддөггүй цаашлаад цагдаа ч ирж шалгадаггүй бололтой.

“ОЧИР ТИТЭМ” ЗЭРЭГ РЕСТОРАНУУДАД ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ БАЙГААГИЙН ЦААД ШАЛТГААН ЮУ ВЭ ?

Цар тахлын нөлөөллөөс болж хаалгаа хэсэг барьсан үйлчилгээний газрууд өдгөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй.Тэр тусмаа шинэ жилийн баярын арга хэмжээнүүд ид үргэлжилж буй энэ цаг үед ресторан пабууд ч идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж баяр арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа. Гэхдээ зарим нэр бүхий байгууллагууд цагт баригдалгүй үйл ажиллагаагаа явуулж хариуцлагын гэрээ зэргээ зөрчиж байгаад нь холбогдох байгууллагууд арга хэмжээ авахгүй байгаа нь хардлага төрүүлэхүйц байна.Нөгөөтэйгүүр цагийн хязгаарлалт зэргийг ягштал мөрдүүлж торгууль татвараар сүрдүүлдэг олон үйлчилгээний байгууллагууд байгаа боловч огт цаг мөрдүүлэхгүй мэр сэр газрууд байгаа нь шударга бус байна хэмээн үйлчилгээ эрхлэгчид шүүмжилдгийн нэг жишээ ийм байна.

1 ... 281 282 283 284 285 286 287 288 289 ... 314