БАЯРЫН ӨДРҮҮДЭД НУУЦААР МОРИНЫ УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЖ,НЭГ ХҮН НАС БАРЖ НЭЛЭЭДГҮЙ ХҮМҮҮС БЭРТЭВ

Засгийн газрын 2019 оны тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон.

Засаг дарга нар уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьдаг. Гэсэн хэдий ч долоон аймагт сар шинийн баярын өдрүүдэд морины уралдаанууд зохион байгуулагдсан байна. 

Тодруулбал:Хоёрдугаар сарын 13-ны өдрийн 16:42 цагт “Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл онхолдож, хүн нас барсан гэсэн дуудлага мэдээлэл Цагдаагийн ерөнхий газарт иржээ. Тухайн осол нь тус сумын хоёрдугаар баг “Хонгорын элс” гэх газарт аж. Суудлын тэрэг онхолдож дотор нь сууж явсан 2иргэний нэг нь нас барж, нөгөөх нь гэмтэл аван эмнэлэгт хүргэгджээ.Уг хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. Урьдчилсан байдлаар малчид сунгаа хийж, морьд дагаж яваад онхолдсон гэх мэдээлэл байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн 2022 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын "Элстэй" гэх газар хурдан морины уралдаанд бэлдэж байсан 12 настай, уралдаанч хүү мөсөн дээр унаж, моринд өшиглүүлэн дунд чөмгөө хугалжээ. Хүүхдийн биеийн байдал сайнгүй байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.