АВТОБУСНЫ ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор өнөөдрөөс замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдээд буй. 

Автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх зорилгоор маргаашаас /2022.02.15/зарим чиглэлийг уртасгаж, өөрчлөлт оруулахаар болжээ.

Ч:57 чиглэлийг Улаанчулуутын эцсээс Алтан овоо чиглэлийг 1.8 км буюу гурван зогсоолоор сунгаж, Ч:18А чиглэлийг Хасбаатарын гудамж буюу Бичил зургадугаар хорооллоор хотын төвийн чиглэлд үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Тус чиглэл нь III, IV хороолол-ДЦС-3-Ард кинотеатр чиглэлд зорчдог байсныг ийнхүү өөрчилжээ.

Ч:57 чиглэлийн автобус Ч:57Б болж, "Алтан овоо48-Улаанчулуут-Их наран-МУИС" болж өөрчлөгдөв.

Ч:18А чиглэл Ч:18Б болж "3,4 дүгээр хороолол-Бичил6-ДЦС-3-Цэцэг төв" болж өөрчлөгдөв.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.