Н.СУГАР:ЗЭЭЛЭЭР ХОЁР ДАВХАР 10 ШИРХЭГ АВТОБУС АВНА

Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

Нийслэлийн төсөвт 200 автобус авах санал гаргасныг НИТХ-аар эцэслэн шийднэ. Мөн энэ он эсвэл ирэх оны эхээр 60 ширхэг автобусны тендер орж ирэх ёстой. Хөгжлийн банкны зээлээр 2020 онд хоёр давхар 10 ширхэг автобус орж ирнэ. Ирэх оны төсөвт зээлийн эргэн төлөлтийг суулгаснаар Хөгжлийн банкнаас дараагийн санхүүжилт хийгдэж автобус ирнэ. Нийт 46 автобус авах гэрээ хийж эхний нэг давхар 36 автобусаа авсан, үйлчилгээнд явж байгаа гэв. 

Энэ онд 532 автобусны хугацаа дуусаж байгаа боловч ашиглалтын хугацааг нэг жилээр сунгасан байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.