ХУГАЦАА НЬ ДУУСАЖ АКТЛАХ 532 АВТОБУСЫН НАСЖИЛТЫГ НЭГ ЖИЛЭЭР СУНГАЛАА

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн нийтийн тээвэрт  “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, “Зорчигч тээврийн нэгтгэл” гэсэн нийслэлийн хөрөнгө оруулалттай хоёр компани, хувийн хэвшлийн 17 компанийн 960 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Ирэх сард эдгээрийн 50%-г актад гаргахаар байсан ч Нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулах төсөв  батлагдаагүй тул ашиглалтын хугацааг нэг жилээр сунгажээ. 

Автобуснуудыг засварлаж, ашиглах хугацааг сунгаж байгаа ч хөдөлгөөнд оролцож байхдаа эвдэрч, олон цагаар түгжрэл үүсгэх асуудал гарсаар байгаа юм.

Дээд тал нь 12 жил ашиглах хугацаатай байдаг аж. Заасан стандарт хугацааг хэтрүүлж ашиглах нь эрсдэл дагуулж буй хэрэг юм.

Нийслэлийн нийтийн тээврийн газар улсаас төсөв мөнгө нь шийдэгдвэл эдгээр автобусыг хэзээ шинэчилнэ хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.