ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯРЫГ ХҮНИЙ АМЬ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨСӨН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТООЦЛОО

Олимпийн аварга Н.Түвшинбаяр нь дотон найз, улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учирууллаж улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ Н.Түвшинбаярт холбогдох хэргийн зүйлчлэлийг Хан-Уул дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокурор өөрчилсөн байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн 11.1-2.1 дэхь хэсгийн "хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан" гэсэн зүйлчлэлээр шалгагдаж байсан түүнд эрүүгийн хуулийн 10.1-2.1-дэхь хэсгийн "Хүнийг онц харгис хэрцгийгээр хөнөөсөн" гэж, эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.