ОЛИМПЫН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДОЖ БАЙЖ 5-12 ЖИЛИЙН ЯЛ АВНА !

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өрийн найз, Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон.


Хан-Уул дүүргийн прокурорын газраас Н.Түвшинбаярт холбогдох хэргийг хянаад, 2021 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.


Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 23-ны өдрийн 14:00 цагт Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болох юм. 


Өнөөдрийн байдлаар Улсын начин Э.Энхбат 8-9 сарын хугацаанд амьдралын төлөө тэмцсээр байгаа нь хүнд гэмтэл учруулсан нь тодорхой харагдаж байгаа. Ийнхүү хэрэг нь ил байхад түүнд өнөөг хүртэл ял оноохгүй байгааг хардах иргэд ч олон байна. 



Тиймээс ч түүний гэм буруугийн шүүх хурлын шийдвэрийг хүлээх л үлдлээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.