УЛСЫН НАЧИН Э.ЭНХБАТ СОЛОНГОСТ ЭМНЭЛГИЙН ОРОН ДЭЭР 8 САР АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙНА

Монгол улсын анхны Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн сайн найз болох Улсын начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан байдаг. 


Ноцтой гэмтэл авсан Улсын начин Э.Энхбат Солонгос улсад 2 эмнэлэг дамжин өдгөө 8 дахь сардаа эмчлүүлж байна. 


Гэтэл түүнд гэмтэл учруулсан гэх Олимпийн аварга Н.Түвшинбаяр өнөөдрийн байдлаар хэл ам намжтал найрамдал зусланд хаус бариулан чимээгүйхэн амарч суугаа бололтой. 


Үүгээр ч зогсохгүй хэрэгт холбогдоод байгаа  Н.Түвшинбаярын өмгөөлөгч Улсын начин Э.Энхбатыг арагшаагаа өөрөө савж унасан гэх утга бүхий гомдол гаргасан сурагтай.


Эр хүний жудаг гэх зүйлийг үлгэрлэн нийт Монголчуудаа баярлуулан аварга хэмээн цоллогдож. Үүгээр ч зогсохгүй Үндэсний бөхөөр ч улсын цол авч Монгол түмний хайртай аварга болоод байсан юм. Тиймээс ч түүний 2008 оны 8-р сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо тэмдэг, Монгол Улсын гавьяат тамирчин цол олгож. Үүнийхээ дараа МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байхдаа ноцтой хэрэгт холбогдож олон нийтийн шүүмжлэлийн бай болсон байдаг.


Гэтэл одоогийн байдлаар түүний сайн найз болох Э.Энхбат начингын биеийн байдал төдийлөн сайжралгүй 8 сарын нүүр үзэж байхад тэрээр Найрамдал зуслангийн хашаан дотор, хамгаалалттай бүсэд хувийн хаусдаа амарч суугаа бололтой. 


Харин цэл залуу эрүүл саруул байсан Улсын начин Э.Энхбат Солонгосын эмнэлэгт 8 сар тарчилж, амьдралд эргэн ирэх гэж тэмцсээр байна.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.