Ерөнхийлөгчийн зарлигаар Э.Оюунболдын аварга цолыг хураалаа

Э.Оюунболд 2019 оны Улсын их баяр наадамд барилдахдаа допинг хэрэглэсэн нь тогтоогдож, улмаар Монгол Улсын Дээд шүүхээс түүний Улсын аварга цолыг хүчингүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Э.Оюунболдын 2019 оны наадамд түрүүлж хүртсэн "Улсын аварга цол"-ыг хураах шийдвэр гаргажээ.

Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод 9-ийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, Химон Констракшн ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга, 8-ын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, 7-ийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, 6-ын даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, 5 даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус тус хүрэхээр болж байгаа юм.

Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн.

Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарчид “Улсын гарьд”, Ц.Одбаярт “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нарт “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цолыг тус тус хүртээхээр болжээ.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.