ХИЛИЙН БООМТУУД ДЭЭР 220 БӨМБӨЛӨГ ҮҮСГЭХЭД ТЭЭВРИЙН КОМПАНИУД 45 ТЭРБУМ ЗАРЦУУЛСАН БОЛОВЧ ИХЭНХ НЬ НЭГ Ч ТЭЭВЭР ХИЙГЭЭГҮЙ

Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд хилийн боомтуудад тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, тээврийн компаниудын төлөөлөл зөвлөлдөх уулзалт зохион байгуулж. "Zero Covid boomt 2022" зөвлөлдөх уулзалт зохиож хилийн боомтуудаа ковидгүй боомт болгон экспортоо эхлүүлэх зорилгоор.

Монгол Улсын хуурай замын 42 боомтын өмнөд бүст орших, БНХАУ-тай хиллэдэг 13 боомтоос нүүрс тээврийн хамгийн том гарц болсон Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт чиглэлд тээвэр логистик үйл ажиллагаа эрхэлдэг 260 орчим аж ахуйн нэгжийн 20 мянга тээвэрчин ажиллаж байгаа бөгөөд. цар тахлын нөлөөнөөс улбаалан экспорт буурч төр засаг, боомтын зөвлөлөөс олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. 

Тухайлбал 2021 оны сүүлийн хагас жилийн дотор 43 зүйл заалт бүхий шаардлага хангасан 220 бөмбөлөг үүсгэхэд тээврийн компаниуд нийтдээ 45 тэрбум төгрөг зарцуулсан боловч тэдгээрийн 50-аас дээш хувь нь нэг ч тээвэр хийгээгүй байна.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.