САХАЛ Т.ЭРДЭНЭБИЛЭГ ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ ЗЭЭЛ АВЧ “ЗАЛГИСАН”...


                        Зээлээ төлөөгүй компаниудаас хамгийн өндөр дүнтэй буюу 212 тэрбум төгрөгийн өр төлбөртэй нь “Сахал” хочит Т.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий “Кью Эс Си” компани. 

Оффшор бүсэд хамааралтай гэгддэг энэ компани “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам, ачиж, буулгах терминал барихаар Хөгжлийн банктай 2014 онд зээлийн гэрээ байгуулж, 71.3 сая ам.долларын зээл авчээ.

Гүйцэтгэгч компани энэ ажлыг 60 тэрбум төгрөгийн төсөвт багтаан дуусгаж, 2015 онд хүлээлгэж өгсөн, захиалагч нь 120 сая доллараар (концессоор) Засгийн газарт худалдсан тухай мэдээлэл байсан ч Хөгжлийн банкнаас авсан зээлээ одоо болтол төлөөгүй.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.