САР БҮРИЙН 1-НИЙ ӨДӨР СОГТУУРУУЛАХ УНДААГ ХУДАЛДААЛАХЫГ ЗӨВШӨӨРЧЭЭ

Хотын дарга захирамж гаргаж сар бүрийн нэгний өдөр архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох тухай Нийслэлийн засаг даргын захирамж гарчээ.

Тухайлбал: захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт сар бүрийн 1-ний өдрийн 00:00 цагаас 2-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан үйл ажиллагаандаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7, 8 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9,2 дахь хэсэгт заасан хориглолтыг чанд мөрдөж ажиллахыг ААН, байгууллага, иргэдэд үүрэг болгосугай гэжээ. 


Мөн цар тахлын үед бүх үйлчилгээг 00:00 цагт зогсоодог байсан бол уг захирамжийг хүчингүй болгосон байна. Түүнчлэн зориулалтын байртай ресторан, баар, кафе 05:00 цаг хүртэл, зориулалтын байртай дэлгүүр, хоолны газрууд 24 цагаар ажиллах боломжтой болжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.