НЭГҮҮН МЭДЭЭ
АРИУН ЦЭВРИЙН ХЭРЭГЛЭЛИЙГ ХУУЛЬЧЛАХ ХҮРТЭЛХ ХЭМЖЭЭНД АВААЧСАН Ц.МӨНХЦЭЦЭГ ГИШҮҮНД ЯМАР АШИГ СОНИРХОЛ БАЙНА ВЭ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг охидод ариун цэврийн хэрэгслийг үнэгүй олгохоор хуульчлах хэрэгтэй талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл тус асуудал нийгэмд нэлээдгүй маргаан дагуулж, нэг хэсэг нь хүний эрхийн наад захын хэрэгцээ шүү дээ гэж байхад нөгөө тал нь охидын ариун цэврийн хэрэгслийг төр даах юм гэнэ, хийх ажлаа олж ядсан юм хэмээн эрс буруушаав. Тэгвэл сургуулийн орчинд охидын ариун цэврийн хэрэглэлийг төрөөс бодлогоор зохицуулж үнэ төлбөргүйгээр тараах хуультай болохдоо тулахад татвар төлөгчдийн даатгалын мөнгөөр тус ажлыг хийнэ. Монгол улсын хэмжээнд 10-18 насны 220 мянга гаруй охид байна. Тэгвэл сард нэг удаа ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгоход 10 мянган төгрөгөөр тооцвол улсын төсвөөс ганцхан сард л гэхэд 2 тэрбум 200 сая төгрөг төсөвлөх шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Харин нэгэн багш цахим орчинд ангийн "Хүүхдүүдээсээ 3000 төгрөг хурааж аваад, 2 төрлийн ариун цэврийн хэрэгсэл, хурууны лент зэргийг аваад шүүгээндээ хийчихдэг. Хэрэгтэй нь авч, боломжтой үедээ нөхөж хийдэг. Хэнд ч хичээл таслах гэх мэт асуудал гараагүй" хэмээн бичсэн байв. Энэ бол бас нэгэн шийдэл мөн. Өөр талаас нь хараад үзвэл хэтэрхий халамжийн бодлого руу чиглээд байх шиг. Хувь хүний өөрийн зохион байгуулалт, эцэг эхийн хараа хяналт, өсвөр насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг тэр бүр төр хариуцаад явна гэдэг нэг бодлын хэтэрхий туйлширсан асуудал юм. Дашрамд мэдээлэхэд УИХ-ын гишүүн хууль санаачлан батлуулснаар 20-30 сая төгрөг авдаг нь ариун цэврийн хэрэглэлийг хуульчлах хүртэл хэмжээнд аваачсан байж болзошгүй гэж олон нийт ч хардаж эхлэх болжээ.

ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУД АВТО БЕНЗИНИЙ ҮНЭЭ ДАХИН НЭМЛЭЭ

Шатахуун импортлогч компаниуд авто бензиний үнээ дахин нэмж, АИ-92 авто бензин литр тутамд 2285-2290 төгрөгийн үнэтэй болов. Монголбанкнаас экспортод бүтээгдэхүүнээ гаргадаг компаниудыг дэмжих зорилгоор репо санхүүжилт олгож эхэлсэн. Энэ зээлийн зориулалтыг өөрчлөн, инфляцын өсөлтийг хязгаарлах зорилгоор өнгөрсөн онд шатахуун импортлогч ААН-үүдэд нийт 300 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Ингэхдээ Төв банк УУХҮЯ-нд шатахууны үнийг тогтвортой байлгах шаардлага тавьсан ч биелсэнгүй. Шатахуун импортлогчид өнгөрсөн сард АИ92 шатахууны үнийг литр тутамд 20, АИ95-ын үнийг 50 төгрөгөөр нэмсэн. АИ92 нэг литр нь 2240 төгрөг болсон. Импортлогч аж ахуйн нэгжүүд үнээ нэмэхгүй бол шатахууны хомстол үүсэх эрсдэлтэйг анхааруулсаар ирсэн юм.

"АЛАГ ХАЙРХАН БУГАТ"ХХК -ИАС БОЛЖ ХОХИРСОН ИРГЭД ОРЦОНД ХОНОГЛОЖ БАЙНА

“Алаг Хайрхан Бугат’’ ХХК нь нэг байран дээр давхардсан олон тооны захиалга авч иргэдийг хохироосон үйлдэл гаргалаа.Анх захиалга өгснөөс хойш дөрвөн жилийн хугацаанд иргэд мөнгө санхүү, сэтгэл санаагаараа хохирон өдийг хүрч арга мухардсандаа захиралынх нь гэрээ гадаа өлсгөлөн зарлан хаалга дэрлэн хэвтэнэ. [video= ]

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЗЭЭЛДЭГЧ ААН БОЛОН, ЗЭЭЛ ГАРГАХАД ОРОЛЦСОН ИРГЭДИЙН ХӨДЛӨХ БОЛОН, ҮЛ ХӨДЛӨХ 186 ХӨРӨНГИЙГ БИТҮҮМЖИЛЖ, 13 ДАНС ХААЖ ЗАХИРАН ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ НЬ ХЯЗГААЛСАН БАЙНА

Хөгжлийн банкнаас олгогдсон зээлүүд холбогдох хууль тогтоомжуудад нийцсэн эсэх , эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан , хээл хахууль авсан эсэх , улмаар төрд хохирол учруулсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хяналт шалгалт хийж . Мөрдөн шалгалтын явцад нийт 186 үл хөдлөх хөрөнгө , 124 тээврийн хэрэгсэл , нэг үйлдвэрийн барилга , 13 дансыг битүүмжилж , захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан бол 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байгааг тогтоожээ

ХӨВСГӨЛ АЙМАГТ ГУРАВДУГААР САРЫН 3-4 ХООРОНД “ХӨХ СУВД” МӨСНИЙ БАЯР УЛАМЖЛАЛТ ЁСООРОО БОЛНО

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баяр 20 дахь жилдээ болох гэж байна. Уг баяр нь энэ оны гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна. Энэ жил Хөвсгөл нуурт “Хөх сувд” зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргасан бөгөөд Тухайлбал: БОАЖЯ-наас Нуурын мөсөн дээр авто машин, техник зогсоохгүй байх. Машин зогсох талбайг тусгайлан өөр газар бэлдэх. Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00) гэх мэт ажиллууд зохион байгуулах шийдвэр гарчээ .

УВАЙГҮЙ Б.УНДАРМААГИЙН БАЛАГ ҮРГЭЛЖИЛСЭЭР

Хөгжлийн банкнаас өчнөөн тэрбумаар өөрсдийн хамаарал бүхий компаниудад зээл гаргуулан дампууруулах хэмжээний эрсдэлд оруулаад байгаа билээ.Ямартай ч банк асуудлаа гаргаж ирэн чанаргүй зээлдэгч болоод байгаа компаниудыг эхнээс нь залан бусдыг нь хуулийн байгууллагаар шалгуулахаар ажиллаж байна. Энэхүү асуудалтай ЖДҮ-н сан буюу одоогийн Жижиг, дунд үйлдвэрийн газар үүд хаалгаа барих хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа аж. ЖДҮ-н сан 2009-2020 онд нийт 400 гаруй тэрбум төгрөгийн зээлийг аж, ахуй нэгжүүдэд олгосон бөгөөд үүний 240 гаруй тэрбум төгрөг нь чанаргүй зээл байжээ. Аж, ахуй нэгжүүд зээлээ эргэн төлөхгүй удаашруулж буйгаас эргэлтийн хөрөнгөгүй болж үйл ажиллагаа нь ийнхүү хүндэрчээ. Тиймээс Жижиг, дунд үйлдвэрийн газар нь 2020 онд “Бичил зээлийн багц”-ын ангиллын 249 төсөлд, 22.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон ч 2021 онд зээл огт гаргаагүй . 2021 онд зээл олгоогүй ч нийт 25 тэрбум төгрөгийн зээлийн буцаан олголтыг сандаа төвлөрүүлжээ. Энэхүү төвлөрүүлсэн мөнгийг Сангийн яам өрөндөө авснаар эргэх хөрөнгөгүй данс нь хоосорсон аж. Хамгийн анхаарал татахуйц асуудал нь 240 гаруй тэрбум төгрөгийн 30 хувийг “Бишрэлт” группийн эзэн Б.Ундармаа дангаараа авч эргүүлэн төлөөгүй явдал байгаа юм. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл гаргуулан хувьдаа завшсан түүнийг шүүхээс 40 сая төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Мөн Капитал банкандаа Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, төрийн сангийн нийт 340 орчим тэрбум төгрөгийг хав дарж байгаад дампууруулсан, Хөгжлийн банкнаас зээл аван эргүүлэн төлөөгүй. Энэ мэт хүндрэлтэй асуудлаас болон Жижиг, дунд үйлдвэрийн газрыг корпораци болгон өөрчлөх асуудал Засгийн газар дээр яригдаад эхэлсэн. Гэвч нөхцөл байдал маш хүндэрсэн тул цаашид тогтвортой үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байх вий гэсэн айдас хаа хаанаа байгаа нь нууц биш. 10 жилийн хугацаанд олгосон зээлийнхээ 50 хувь буюу 240 гаруй тэрбум төгрөгийг улстөрчдийн оролцоотой алдсан бөгөөд эргүүлэн татаж чадаагүй. 2023 он хүртэл тус мөнгийг үе шаттайгаар авах төлөвлөгөөтэй байгаа ч зээлээ өгөх аж, ахуй нэгж байхгүй зарим нь дампуурсан гэх. “Хөгжлийн банк” , ЖДҮ аль алийг нь эрх мэдэл бүхий улстөрч, албан тушаалтнууд үгсэн хуйвалдаж өөрсдийн эрх ашгийн төлөө дампуурлын ирмэг рүү түлхсээр.

1 ... 277 278 279 280 281 282 283 284 285 ... 327