АТГ-ААС АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛД ХАМААРАХ 52 ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Тодруулбал: АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 4 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 324 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, улмаар 186 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 138 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа бөгөөд. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 52 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 7 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.  Одоогоор 42 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.