МАЛЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Хүний эрхийн боловсрол, өөртөө туслах бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхижуулах төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо ТББ нь Хүний эрхийн үндэсний комисстой хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийг Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо санаачлан 2019 онд эхлүүлсэн бөгөөд өдгөө Сүхбаатар, Хэнтий, Архангай, Өвөрхангай аймгийн мянгат малчин ихтэй нийт 12 суманд хэрэгжиж байгаа юм. 

Төслийн хэрэгжилтийн талаар Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,Хүний эрхийн идэвхтэн Ш.Ариунаа сурвалжлагчийн асуултанд хариулахдаа, "Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийг чадавхижуулах сургалт явуулж, 113 хүнийг хамрууллаа.Туслах малчдын хүний эрх, нийгэм эдийн засгийн асуудлаар судалгаа хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад мөн тодорхой санал өглөө. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төслийн ажил хэсэг завсарласан ч Туслах малчдад хүний эрхийн сургалт явуулах, Эзэн малчдад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудын таниулан сурталчлах ажил эхэллээ.Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна" гэж ярьж байна.Төслийн багийнхан энэ өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан,Баяндэлгэр,Түвшинширээ,Хэнтий аймгийн Галшир,Батноров,Өмнөдэлгэр сумуудад ажиллаж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.