ЗАСГИЙН ГАЗРААС ХАА-Г ДЭМЖИХ ЗОРИЛГООР 400 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ГАРГАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Засгийн газраас ХАА-г дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн. Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээл олгоно. Энэхүү хөнгөлөлттэй зээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ. 
Тодруулбал:
-Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөгийн,
-Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн,
-Арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаатай,
-Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож  байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.