ВАЛЮТЫН АРИЛЖААНД ЯАГААД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООВ

Банкууд валют арилжаанд хязгааралт тавьж байгаа нь зах зээлд валютын нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан банкуудын  бие даан гаргасан шийдвэр гэж Монголбанкнаас өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл: “Цаг үеийн нөхцөл байдал тогтворгүй, гадаад зах зээлийн тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Арилжааны банк нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтоодог бөгөөд зарласан валютын ханш, тогтоосон хязгаарлалт нь эдийн засгийн нөхцөл байдал, дотоодын валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шууд хамаардаг. Монголбанк гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гараг бүр зохион байгуулж дуудлага худалдаа болон цахим талбараар дамжуулан дотоодын валютын зах зээлд гадаад валютыг нийлүүлж байна” хэмээв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.