БАНКУУД БИЕ ДААН ВАЛЮТ АРИЛЖААНД ХЯЗГААРЛАЛТ ТАВЬСАН

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш ₮3021 байна. ОХУ, Украины мөргөлдөөн, БНХАУ-ын хилийн боомтууддаа тавих хяналт шалгалт чангарсан зэрэгтэй холбоотойгоор манай улсын экспорт буурч, эсрэгээрээ импортоор дамжин ам.долларын гадагшлах урсгал идэвхэжсэн нь ханшид нөлөөлж буй.

Үүсээд буй нөхцөл байдлын улмаас арилжааны банкууд бэлэн ам.долларын нөөцгүй болж, бэлэн бус гүйлгээнд тодорхой хязгаар тогтоосон.

Түүнчлэн Монголбанк арилжааны банкуудад валютаар гадаад төлбөр тооцоо хийж гүйцэтгэхэд хязгаарлалт тогтоох чиглэл өгсөн үү? гэдэг асуулт хариулт нэхэж буй. Тэгвэл Төв банкнаас дараах хариултыг өгч байна.

“Монголбанк арилжааны банкуудын валютын арилжаанд хязгаарлалт тогтоосон гэх мэдээ нь ташаа мэдээлэл юм. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 32.2 дугаар зүйлд Монголбанк хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа банкны дотоод үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй гэж заасан байдаг. Банкууд валют арилжаанд хязгаарлалт тавьж байгаа нь зах зээлд валютын нийлүүлэлт хомс байгаагаас шалтгаалан банкуудын бие даан гаргасан шийдвэр” гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.