БОАЖЯ: БНСУ-ЫН АЯЛАГЧДЫН ВИЗНИЙ ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛНӨ

Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

Тодруулбал:

  1. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  2. Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  3. 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  4. Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  5. Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлж, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих юм байна.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.