500МЯНГАН ТОНН НҮҮРСИЙГ ХАГАС САРЫН ХУГАЦААНД ЭКСПОРТОЛЖЭЭ

Энэ сарын 1-7-ны өдрүүдэд манай улс авто замаар 1,883 чингэлэг, төмөр замаар 150 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс хойш экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 2,740.0 мянган тонн болжээ.

Гуравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд авто замаар 2601 чингэлэг, төмөр замаар 650 чингэлэг нүүрс экспортод гаргаснаар, оны эхнээс нийт 2,208.2 мянган тонн нүүрс экспортлосон.

Ингээд энэ сарын 7-ныг хүртэлх сүүлийн 14 хоногийн хугацаанд 500 мянган тонн нүүрс экспортод нэмж гаргажээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.