НЭГҮҮН МЭДЭЭ
IEA БАЙГУУЛЛАГЫН 31 ГИШҮҮН УЛС УКРАИНЫ ХЯМРАЛЫН УЛМААС ШАТАХУУН ГАЗРЫН ТОСНЫ НӨӨЦ ТАСАЛДАХААС СЭРГИЙЛЖ 60 САЯ ТОНН БАРРЕЛЬ ГАЗРЫН ТОС НӨӨЦӨӨСӨӨ ГАРГАХААР БОЛЖЭЭ

“Өнөөдрийн шийдвэр бол дэлхийн олон орон Украинд явуулж буй Оросын эзлэн түрэмгийллийг буруутгаж байгаагийн нэг илрэл юм” гэж Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд өгүүлээд ОХУ-ын эрчим хүчний нийлүүлэлтээс дэлхийн зах зээлийн хамаарлыг багасгах арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн авахаа мэдэгджээ. Энэ долоо хоногийн эхээр Shell, British Petrolium зэрэг өрнөдийн томоохон компаниуд Оросын эрчим хүчний салбар дахь эзэмшлээсээ татгалзаж, хэрэгжүүлж байсан төслүүдээ зогсоогоод байгаа бөгөөд. Парист төвтэй Олон Улсын Эрчим Хүчний Агентлаг (IEA) засгийн газар хоорондын байгууллага газрын тосны үнийг тогтворжуулах арга хэмжээ авахаар санал нэгдэж. Украин улс руу ОХУ халдан довтолсонтой холбоотойгоор дэлхийн зах зээлд газрын тосны үнэ эрчимтэй нэмэгдэж байгаа. IEA байгууллагын бүх 31 гишүүн улс Украины хямралын улмаас зах зээлийн нийлүүлэлт тасалдахгүйг батлан харуулахын тулд тус тусын нөөцөөсөө нийт 60 сая баррель газрын тос гаргахаар тохиролцжээ. Тус байгууллагад АНУ, Их Британи, Европын Холбоо, Мексик, Канад, Япон зэрэг улсууд багтдаг бөгөөд ямартай ч Украин улс руу ОХУ халдан довтолсонтой холбоотойгоор газрын тосны үнэ хэвийн байхаас гадна ямар нэгэн байдлаар тасалдахгүй гэв.

Apple КОМПАНИ МӨН NIKE, HARLEY-DAVIDSON БОЛОН БУСАД ТОМООХОН ҮЙЛДВЭРҮҮД ОРОСЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДААЛАХАА ЗОГСООЖ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

ОХУ Украин улсад эхлүүлээд байгаа түрэмгийллийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж Apple компани Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалахаа зогсоож байгааг өчигдөр зарлаж улмаар Apple Pay, Apple Maps зэрэг үйлчилгээнүүдээ мөн хязгаарлах арга хэмжээ аваад байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тус компанийн iOS системтэй төхөөрөмжүүд дээр ажилладаг Оросын банкнуудын аппликэйшнүүд удахгүй хаах талаар мэдэгдлээ. Мөн Apple компанийн мэдэгдэлд ээ Оросын эзлэн түрэмгийлэлд гүн харамсал илэрхийлээд дайны хөлд нэрвэгдсэн Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж. Өнгөрсөн долоо хоногт Украины засгийн газрын шадар сайд Михайло Федоров твиттер хуудсандаа Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Кукт илгээсэн захидлаа нийтэлж байсан юм. Тэрбээр захидалдаа Apple компанийн бүтээгдэхүүний борлуулалтыг Оросын зах зээлд зогсоож, үйлчилгээнүүдийг хязгаарлах хүсэлт тавьсан бөгөөд. Өмнө нь Google компани Оросын засгийн газрын санхүүжилттэй мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгаанаас олдог орлогыг хааж, YouTube платформыг ашиглахыг хориглосон юм. Америкийн спорт хувцас, хэрэгслийн Nike компани мөн Оросын зах зээлд бүтээгдэхүүн худалдаалан борлуулахаа зогсоосон бол. Мотоцикл үйлдвэрлэгч Harley-Davidson компани мөн Орос дахь бизнесээ зогсоож байгааг тус тус зарласан байна. Улмаар дэлхийн хамгийн том ачаа тээвэрлэгчид болох Данийн Maersk, Швейцарын MSC компаниуд Оросын зах зээл рүү орох, гарах чингэлэг тээвэрлэлтээ Мягмар гарагаас эхлэн зогсоож. Их Британи улс Оросын ачаа тээврийн хөлгүүдийг боомтууддаа нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм байна.

ГЭРЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ГЭЖ ОЧСОН ЭМЭГТЭЙД ЦАГДАА ХҮЧ ХЭРЭГЛЭЖ, ЗҮЙ БУС ХАНДЛАА

Гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон охинтой цагдаагийн алба хаагч хүч хэрэглэж, зүй бус хандаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тархаад байна. Тухайн үйл явдал нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар болсон гэх мэдээлэл байгаа юм. Иймэрхүү байдлаар мэдүүлэг авдаг бол манай улсад мэдүүлэг өгөх хүн олдох уу ?

"АЛТЖИН ГРУППИЙН" ЗАХИРАЛ Г.АЛТАН ТААЛАЛ ТӨГСЖЭЭ

Өчигдөр өглөө буюу хоёрдугаар сарын 28- ны өдөр " Алтжин группийн" захирал Г.Алтан өвчний улмаас таалал төгссөн байна. Талийгаач тухайн өдөр шулуун гэдэсний хагалгаанд орсон бөгөөд хагалгааны дараах хүндрэлээс үүдэн нас барсан талаар эх сурвалж мэдээлэв. Талийгаач Г.Алтан нь " Жаст группийн" захирал Ш.Батхүү болон өөрийн хүү Э.Сүрэн нарийн хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан, хуурамч бичиг баримт үйлдэн их хэмжээний мөнгийг Стандарт банкнаас зээлсэн хэргээр өнгөрсөн хоёр жилийн турш шүүгдэж байсан юм.

Э.СОДОНТОГОС, С.ЗОРИГТ НАР АЖИЛТНУУДАА ХҮЧИРХИЙЛЖ , БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ БАЙСАН УУ

Монголын Мянганы Сорилтын Сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажлын байрны дарамт үзүүлж, хүний эрх зөрчсөн гэх үндэслэлээр ажлаасаа халагджээ. Мөн түүний орлогч захирал С.Зоригтыг ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн, ажилтнуудтайгаа зүй бус харилцсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлжээ. АНУ-ын Мянганы Сорилтын Корпораци Монгол дахь Мянганы сорилтын сангийн ажилтнуудын удаан хугацаанд гаргасан гомдол, хүсэлтэд үндэслэн Birches олон улсын хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний байгууллагад хандан 2020 оны 9 сарын 16-наас 10 сарын 1-ний хооронд судалгаа хийлгэжээ. Ингэхдээ уг судалгааг ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсээс авсан байна. Уг судалгаанд оролцогчдын ихэнх нь буюу ажилтнууд эрх мэдэл албан тушаалын хүчирхийлэл, дарангуйлалд байнга өртдөг гэдгээ тодорхой кэйсүүд, баримт дээр үндэслэн өгүүлжээ. Э.Содонтогосын эрх мэдлээ урвуулан ашиглаж ажилтнуудаа дарамталж дээрэлхэх, нэр хүндэд халдаж гутаан доромжлох, дорд үзэх, дайрч давшлах зэрэг зохисгүй зан авир, ааш байдалтай байнга тулгардаг хэмээн судалгаанд оролцогчдын ихэнх нь хариулжээ. Мөн судалгаанд оролцогчид байнгын дарамтанд байдаг ба үргэлж “хална, солино” гэх мэтээр занахийлж, зарим нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл үүсээгүй байхад хүчээр шахалтанд орж ажлаасаа гарч байсан хэмээн дурджээ.Түүнчлэн бие махбодийн болон сэтгэл санааны дарамт их байгаа талаар хөндсөн байна. Орлогч захирал С.Зоригт нь ажилтандаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлоор шалгагдаж, үндэслэлтэй байсан тул ажлаас нь түдгэлзүүлжээ. Ажилтнуудын хувьд айдастай, тодорхойгүй нөхцөл байдалд сэтгэлзүйн дарамтанд ажилладаг гэдгээ тодотгосон байна. Хэрэв ажлын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр санал хэлбэл өөрөө эргээд шүүмжлэлийн бай болж, удирдлагадаа “нүд үзүүрлэгддэг” гэжээ.Уг судалгааны дүгнэлтэд ажлын байрны таатай уур амьсгал, ажиллах хэвийн нөхцөл ил тод шударга байдлыг хангах зэрэг толгой байгууллагын баримталдаг ажлын байранд тавигдах шаардлагыг хэрэгжүүлдэггүй. Мөн ажилтнуудаасаа зүй бус ажил үүргээс давсан шаардлагууд тавьдаг, ажлын менежмэнт үр дүнгүй хэмээн дүгнэжээ. Товчхондоо, тус байгууллага том утгаараа ядуурлыг бууруулах, ардчиллыг бэхжүүлэх, тэгш байдлыг бий болгох зорилготой ч эдгээр шаардлагуудыг удирдлагууд нь өөрсдөө дотроо ноцтойгоор зөрчиж байсан баримтууд ил болжээ. Тухайлбал, гүйцэтгэх захирал Э.Содонтогос ажилтан эмэгтэйгээ ажлын шаардлагаар өөр бусадтай дотно харилцаа тогтоож мэдээлэл олж ирэхийг шаардсан, амьдралаар чинь тоглоно хэмээн заналхийлж, дараагийн ажлаас нь халуулсан тохиолдол ч гарч байжээ. Эх сурвалж : Zuv.mn

1 ... 255 256 257 258 259 260 261 262 263 ... 323