ЦАХИМ ОРЧИНД ХОЁР ХҮҮХДИЙН НЭГ НЬ ДАРАМТАНД ӨРТДӨГ БОЛ НИЙТ ДОТУУР БАЙРНЫ 76.2 ХУВЬ НЬ ДЭЭРЭЛХЭЛТЭНД ӨРТДӨГ БАЙНА

Тодруулбал: Харилцаа, холбооны зохицуулах хорооноос 2020 онд хийсэн үндэсний хэмжээний цахим хэрэглээний судалгаа явуулахад. Судалгаанд хамрагдсан хүүхэд бүр ямар нэг төрлөөр цахим орчинд хүчирхийлэлд өртдөг тухайгаа мэдээлжээ. Тухайлбал: Цахим орчинд хүчирхийлэлд өртөж байсан хүүхдүүдийн 53 хувь нь таньдаг хүн, сургуулийн найз нөхдийнхөө, 47 хувь нь огт танихгүй хүмүүсийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна. Дээрэлхэлт нь хохирогч хүүхдийн сурах, хөгжих, эрүүл байх эрхийг ноцтой зөрчиж цаашлаад оюун санаа, бие бялдрын өсөлт, хөгжилт, амь насанд эрсдэл учруулж болзошгүй том асуудал. Анхаарлаас гадна өнгөрүүлэх боломжгүй, болохгүй. Ийм асуудлыг гадны олон оронд хууль тогтоомжуудаараа зохицуулдаг. Гэтэл манай улсад сургуулийн орчин дахь дээрэлхэлт, хүчирхийллийг зохицуулсан нарийвчилсан хууль тогтоомж байхгүй. Бүр хэн хариуцах нь ч тодорхойгүй. Сургуулийн орчин, багш, сурагчтай холбоотой болон хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, эрхийг хамгаалах асуудал нь БШУЯ хариуцах авч эрхийг хангах төсөв, зарцуулалт нь ХНХЯ хариуцдаг. Тэгвэл энэ асуудлыг ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэж Боловсролын багц хуульд тусгахаар болсон байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.