“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО МАНЛАЙЛАЛ’ ДЭД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭГ БОЛЛОО

  МАНЛАЙЛАЛ’ дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 сарын 14-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал’ үндэсний чуулганыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, малчдын төлөөллийг оролцуулан дэд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
    Гэр бүл дэх эр хүний үүрэг хариуцлага, нийгэмд үзүүлэх эерэг хандлага, эрэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд сэдвүүдийн хүрээнд хэлэлцэж гарсан санал санаачлагыг шийдвэр гаргах түвшинд нэгтгэж хүргэх, Эрэгтэйчүүдийн холбоо байгуулах, Үндэсний чуулганд оролцох оролцогчийг сонгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.