ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГЫН ДАРГА Др.СТЕФАНИ БУРРИГИЙН “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” АЯНЫ ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ДЭЭР ХЭЛСЭН ҮГЭЭС...
Эрхэмсэг ноёд хатагтай нар аа, эрхэм түншүүдээ, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал нь дэлхий дахинд, Швейцарт, Монголд улсад ч нэн тэргүүнд тавигдаж байгаа асуудал болохыг Швейцарын хамтын ажиллагааны Даргын хувьд онцлон тэмдэглэмээр байна. Энэ асуудал нь олон жилийн туршид хөгжлийн хамтын ажиллагааны хувьд чухал байсан хэрнээ, харамсалтай нь, Швейцар орны хувьд ч, өнөө хүртэл тулгамдсан асуудал хэвээрээ л байна. Энэ жилийн аян нь Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Монгол Цэргийн өдөр буюу албан бусаар хэлж заншсанаар Эрчүүдийн баяртай хослуулж олон талт арга хэмжээ зохион байгуулж байгаараа өвөрмөц юм. Монгол Улсын иргэд та бүхэндээ баяр хүргэмээр байна, учир нь манай Швейцар улсад Эрчүүдэд зориулсан тусгай баяр, тэмдэглэлт өдөр одоог хүртэл байдаггүй. Жендэрийн тэгш бус байдал нь тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад хамгийн том сад тотгор мөн гэдэгт би итгэлтэй байна. Иймээс, эрэгтэйчүүд эмэгтэйчүүд өөрсдийн нөөц бололцоо, эрдэм ухаанаа тэгш эрхтэйгээр гэрэл гэгээтэй ирээдүйд нэмэрлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Швейцар улсаас дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг. Үүний төлөө бүгд хамтарч ажиллая! Эрэгтэй эмэгтэйчүүд мөрөөдлөө биелүүлэх тэгш эрх, боломжоор хангагдасан байх ёстой. Дэлхийн бусад орны мэдээлэл баримтаас харахад Бэлгийн болон ЖСХ –ийн хохирогч нь ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд байна. Хүчирхийлэлд өртөх нь тэдний бие мах бодь, сэтгэл зүйн асар их гамшигт үр дагавартай байдаг. Монгол Улс нь ЖСХ, ГБХ тэмцэх үндэсний чадавх, тогтолцоог бэхжүүлэх тал дээр олон талт арга хэмжээ аван ажиллаж байна. Үүнд ШХА нь НҮБ ын ХАС-тай хамтран ЗГ, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллаж байна. Тодорхойлбол, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, хохирогчдыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мөн нэн тэргүүнд хөвгүүд болон эрэгтэйчүүдтэй илүү тулж ажиллахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. ЖСХ Тэмцэх төслийн хүрээнд бид хамтаар олон том үр дүнд хүрсэн хэдий ч энэ чиглэлээрх ажил дуусах болоогүй л байна. Иймээс бид дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх хэрэгтэй байна. Тэмдэглэлт өдрүүд болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол Цэргийн өдрийг нэгтгэсэн онцлог бүхий 2022 оны аяныг зохион байгуулах энэхүү санаачлагыг гарган хэрэгжүүлж буй Жендэрийн Үндэсний хороонд ШХА-ийн зүгээс баяр хүргэе! Жендэрийн эрх тэгш байдал нь зөвхөн охид, эмэгтэйчүүд бус хөвгүүд, эрэгтэйчүүдэд ч хамааралтай. Мөн нийгэм дэх үүрэг оролцоо, эрх мэдлийн харьцаа, зан үйл хандлагыг тодорхойлох чиг хадлагын суурь нь хүүхэд насанд тавигдаж байдаг шүү дээ. Жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих нь шударга, ногоон, хөгжингүй, хэний ч орхихгүй, тэгш оролцоог хангасан нийгмийг цогцлооход онцгой хувь нэмэртэй. Үүнд юу чухал вэ гэвэл: бүхий л нийгэм, тогтолцоонд, охид, хөвгүүд, эрэгтэй, эмэгтэйчүүдийг эрх тэгш байдлын төлөө сэтгэлгээ, зан үйл, хандлага болон үйлдлийг өөрчлөх нь чухал шүү. Үүний тулд бие биенээсээ суралцъя, гэрэлт ирээдүйн төлөө бүгд хамтарч ажиллая. Ингээд, зохион байгуулагч нар болон түнш байгууллагууддаа энэхүү аяны арга хэмжээнүүд болон бусад бүхий үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөе.