“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ АЯНЫГ 3 ДУГААР САРЫН 1-ЭЭС ЭХЛҮҮЛЭХЭЭР ЗАРЛАЛАА
Жендэрийн үндэсний хорооноос Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг 3 дугаар сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийг дуусталх хүртэл 1 сарын хугацаатайгаар зохион байгуулж буйг зарласан хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хэвлэлийн бага хурлыг нээж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Швейцарын хөгжлийн агенлагийн дарга Др.Стефани Бурри, НҮБ-ын Хүн амын сангийн Шадар суурин төлөөлөгч, Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Оюунаа нар үг хэлж, уриалга гаргалаа. Аяны зорилго нь, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.10 дахь хэсэгт заасан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах терийн бодлого, хууль тогтоомжийг аж ахуйн нэгж, байгууллага, олон нийтэд сурталчилан таниулах, жендэр, жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, сайн туршлага, санаачлагыг түгээн дэлгэрүүлэх, эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд тулгарч буй тэгш эрх зөрчигдөж байгаа асуудлуудыг хөндөн хэлэлцүүлж, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг нь тодорхойлон хэрэгжүүлэх, терийн байгууллагуудад хүргэх, ухуулга нелееллийн ажлыг өрнүүлэхэд чиглэж байна. Энэ удаагийн “Харилцан хүндэтгэе” аяныг Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе уриатайгаар зохион байгуулж байгаа бөгөөд, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаагүй бий. Хохирогчид нь еерийгее хамгаалах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүд ихэвчлэн байдаг нь судалгаагаар нотлогддог ч, эрэгтэйчүүд мөн хохирогч байх нь нэлээдгүй бий. Иймд эрэгтэйчүүдэд чиглэсэн аяныг эмэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн анхаарахгүй үлдэх, эмэгтэйчүүдэд чиглэсэн аян зохион байгуулахаар эрэгтэйчүүд бидэнд хамааралгүй сэдэв хэмээн орхих зэргээр хязгаарлагдаж байсан туршлагад үндэслэн Жендэрийн Үндэсний Хорооноос харилцан хүндэтгэлтэй байя, гэр бүл, хүний эрхийн асуудал эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн асуудал юм гэдэг агуулгаар энэ удаад хамтад нь зохион байгуулж буйгаараа онцлогтой байна. Хэвлэлийн бага хуралд Төрийн байгууллагууд, Яамд, Олон улсын донор байгууллагууд, Хүний эрхийн болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, ЦЕГ, цагдаагийн байгууллагууд, орон нутгийн болон үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагуудын 99 хүн оролцлоо. Жендэрийн үндэсний хорооноос аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх 8 төрлийн үйл ажиллагааг танилцуулж, аянд нэгдэхийг уриаллаа.